Гамшгаас хамгаалах салбар дахь хамтын ажиллагааг эхлүүлэх талаар санал солилцлоо

A- A A+

ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, хурандаа Ц.Ганзориг Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд хатагтай Фиона Блайтыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар Элчин сайдад Онцгой байдлын байгууллагын үйл ажиллагааг танилцуулж, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын гамшгаас хамгаалах чиглэлийн төрийн байгууллагатай хамтын ажиллагаа эхлүүлэх талаар санал солилцсон юм.

 Мөн Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан өнгөрсөн хоёрдугаар сард Лондон хотноо зохион байгуулагдсан Британи-Монголын Дугуй ширээний 15 дугаар уулзалтад оролцох үеэрээ хоёр орны гамшгаас хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцсон ажлыг хэрэгжүүлэх талаар хэлэлцлээ.

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Бэлчээрийн ургамлын ургалт нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна

Сүхбаатар, Дундговийн зарим, Өмнөговь, Говь-Алтай, Хэнтийн ганц нэг сумдын зарим хэсгээр муу байна.

Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгдлээ

Нийт дуудлагын 65 нь обьектын гал түймэр, 3 нь ой, хээрийн гал түймэр, 9 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байна.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ