Дотоод мэдээ

Монгол Улсад төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын эмэгтэй алба хаагчид хурандаа цол олгож эхэлсний 30 жилийн ой өнөөдөр тохиож байна

Өнөөдөр Монгол Улсад цэргийн эмэгтэй алба хаагчид хурандаа цол олгож эхэлсний 30 жилийн ойн хүрээнд ёслол хүндэтгэлийн энэ арга хэмжээг “Монгол хурандаа” нийгэмлэгээс төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудтайгаа хамтран анх удаа зохион байгууллаа.

Дэлгэрэнгүйnorth_east
"Хэзээ ч тохиолдож болох гамшгаас мэдлэгтэй байж л амьд гарах юм байна"

ОБЕГ-ын дэргэдэх Гамшгаас хамгаалах сургалтын төв-116 дугаар анги, НҮБ-ын Хүүхдийн сан, Монголын Хүүхдийн зөвлөл хамтран “Үе тэнгийн сургагч багш бэлтгэх” сургалтыг энэ сарын 16-17-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Ахлах ахлагч М.Доржбаяр амарч явахдаа голын усанд живж байсан хоёр хүүхдийн амь насыг авран хамгааллаа

Тодруулбал, зургадугаар сарын 15-ны өдрийн 20:00 цагийн орчимд Хожуул голд хоёр хүүхэд хөл алдаж живж байхад нь ахлах ахлагч М.Доржбаяр гэр бүлийн хамтаар амарч яваад амь насыг нь хамгаалж, ар гэрт нь эсэн мэнд хүлээлгэн өгсөн байна.

СУРВАЛЖИЛГА: Гамшгийн үед амь аврагдах аваарын шатаа битүүлээд эд хогшил овоолох нь түгээмэл

Бидэнд хэзээ юу тохиолдохыг хэн ч мэдэхгүй. Тэр бүү хэл орой унтаад өглөө сэрэх эсэх нь ч баталгаатай биш. Гал усны аюул, газар хөдлөлт, гамшигт үзэгдэл, осол аваар аль нь ч хэзээ ч тохиолдож болох. Гэнэтийн зүйлийг бид зогсоож чадахгүй ч бэлэн байж, урьдчилан сэргийлж бол чадна. Гэтэл бид бэлэн үү?

Б.Сүхбаатар: Хэн хөдөлмөрлөж чадна тэр хүнд боломж байдаг гэдгийг олон залуус харуулдаг

“Аврагчийн хөрөг” булангийн энэ удаагийн дугаарт ОБЕГ-ын харьяа Ар талын 115 дугаар ангийн автомашины жолооч, ахлах ахлагч Б.Сүхбаатарыг урьж ярилцлаа.

Зуны саруудын цаг агаарын ерөнхий төлөв

зуны саруудад говь болон төвийн бүс нутгаар хур тунадас ахиу орох төлөвтэй байгаа тул гэнэтийн үер усны аюул тохиолдох, гол мөрний усны түвшин нэмэгдэх зэрэг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна. 

Баруун бүсийн офицер бүрэлдэхүүн гамшгаас хамгаалах команд штабын сургуульд хамрагдаж байна

“Удирдлага, төлөвлөлт, харилцан ажиллагаа” сэдвийн хүрээнд зохион байгуулж байгаа тус сургалтын үеэр алба хаагчдад гамшиг, ослын нөхцөл байдал, гамшгаас хамгаалах бодлого, үйл ажиллагаа, ажиллагааны удирдлага, зохион байгуулалт, хариу арга хэмжээ, гамшгаас хамгаалах төлөвлөлт, бэлэн байдал, хүч хэрэгсэл дайчлан гаргах, гамшгийн орон зайн мэдээллийн системийн тухай ойлголт, хэрэглээ сэдвийн хүрээнд онолын мэдлэг олгож байна.

Аюулгүй байдал судлалын докторын зэрэг хамгаалсан дэд хурандаа Э.Ууганбаярт хүндэтгэл үзүүллээ

Дэд хурандаа Э.Ууганбяар нь өнгөрөгч гуравдугаар сард  “Галын аюулгүй байдлын эрсдэлийн удирдлага, түүнийг боловсронгуй болгох арга зам” сэдвээр аюулгүй байдал судлалын докторын зэрэг хамгаалсан юм.

Үе тэнгийн сургагч багш бэлтгэх сургалтыг зохион байгууллаа

Сургалтад Монголын хүүхдийн зөвлөлийн 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн нийт 40 гаруй сурагч хамрагдаж байна.