ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, хурандаа А.Дашнямаар ахлуулсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн Баруун бүсийн офицер бүрэлдэхүүний гамшгаас хамгаалах команд штабын сургуулийг Ховд аймагт энэ сарын 16-20-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

Тус сургалтад Ховд, Завхан, Говь-Алтай, Увс, Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газар, хэлтэс, анги, салбаруудын нийт 50 гаруй алба хаагч хамрагдаж байгаа юм.

“Удирдлага, төлөвлөлт, харилцан ажиллагаа” сэдвийн хүрээнд зохион байгуулж байгаа тус сургалтын үеэр алба хаагчдад гамшиг, ослын нөхцөл байдал, гамшгаас хамгаалах бодлого, үйл ажиллагаа, ажиллагааны удирдлага, зохион байгуулалт, хариу арга хэмжээ, гамшгаас хамгаалах төлөвлөлт, бэлэн байдал, хүч хэрэгсэл дайчлан гаргах, гамшгийн орон зайн мэдээллийн системийн тухай ойлголт, хэрэглээ сэдвийн хүрээнд онолын мэдлэг олгож байна.

Мөн гамшгийн эрсдэлийн үнэлгээ, УОК-ын Шуурхай штабын ажиллах журам, гамшгийн үеийн бүсийн төвийн холбоо зохион байгуулалт, түүний онцлог, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн бодлого, зохион байгуулалт, гамшгаас хамгаалах улсын хяналт, мал, амьтны гоц халдварт өвчинтэй тэмцэх, хариу арга хэмжээ зэрэг сэдвийн хүрээнд мэдээлэл өгч, штабын дадлага хийнэ.

Ингэснээр баруун бүсийн Онцгой байдлын байгууллагын офицер бүрэлдэхүүний шийдвэр гаргах чадавхыг нэмэгдүүлж, хүн хүч хэрэгслийн боломжийг тодорхойлон, удирдлага, төлөвлөлтийн баримт бичгийг боловсронгуй болгох, байр зүйн зураг хөтлөлтийг сайжруулах, хээрийн нөхцөлд ажиллах бэлэн байдлыг хангах ач холбогдолтой юм.

2025/06/16
Шинэ мэдээТэрээр мастерсийн цэнхэр бүсний ангиллын -74кг-ийн но-ги төрөлд алтан медаль, Ги-тэй төрлийн -76кг-ийн ангилалд мөнгөн медалийг тус тус хүртсэн юм.
2025/06/16
Шинэ мэдээТуйлын бүс нутгийг тооцохгүйгээр дэлхийн далайн гадаргын дундаж температур 2024 оны 3 дугаар сард бүртгэгдсэн хамгийн дулаан температуртай адил хэмжээнд хүрсэн байна
2025/06/16
Шинэ мэдээТус сургалт нь гамшгийн үеийн хүмүүнлэгийн тусламж, хариу арга хэмжээний зохицуулалтын талаарх оролцогчдын мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ үндэсний болон олон улсын оролцогчдын хамтын ажиллагаа, харилцан ажиллагааг бэхжүүлэх, хүмүүнлэгийн зохицуулалтын чиглэлээр сургалт, дадлага сургуулийг төлөвлөн зохион байгуулах чадавхыг дээшлүүлэхэд ач холбогдолтой байлаа.