Ахлах ахлагч М.Доржбаяр амарч явахдаа голын усанд живж байсан хоёр хүүхдийн амь насыг авран хамгааллаа

A- A A+

Завхан аймгийн Онцгой байдлын газрын Тосонцэнгэл сум дахь  Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 39 дүгээр ангийн гал унтраах автомашины жолооч, ахлах ахлагч М.Доржбаяр нь амарч явахдаа голын усанд живж байсан хоёр хүүхдийн амь насыг авран хамгааллаа. 

Тодруулбал, зургадугаар сарын 15-ны өдрийн 20:00 цагийн орчимд Хожуул голд хоёр хүүхэд хөл алдаж живж байхад нь ахлах ахлагч М.Доржбаяр гэр бүлийн хамтаар амарч яваад амь насыг нь хамгаалж, ар гэрт нь эсэн мэнд хүлээлгэн өгсөн байна.

Усанд живсэн дүүгээ аврах гэж ороод ах нь хөл алдаж хоёулаа амь эрсдэх аюултай байсныг ийнхүү анзаарч, хоёр хүүхдийг эсэн мэнд аварч, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлсэнд гэр бүлийн зүгээс талархал ирүүллээ.

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн довтолгооны шатны төрлөөр эхэлж байна

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн довтолгооны шатны төрлөөр эхэлж байна

Сэргээн босголтын бэлэн байдлын үнэлгээ, Монгол Улсад хийсэн үнэлгээний үр дүнг хэлэлцэв

Сэргээн босголтын бэлэн байдлын үнэлгээ, Монгол Улсад хийсэн үнэлгээний үр дүнг хэлэлцэж байна

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ