Бие бүрэлдэхүүний хөтөлбөр төлөвлөгөө

Хамтын ажиллагааны талаар харилцан санал солилцов

ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын генерал Ц.Ганзориг БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Батлан хамгаалахын атташе, ахлах хурандаа Жан ШюЛянтай  уулзлаа.

Өсвөрийн аврагч-2026: Чингэлтэй дүүргийн “Хангарди” бүлэг улсын аварга боллоо

Тэмцээнд бүс, бүсээс шалгарсан 8 багийн 64 өсвөрийн аврагч оролцож, жагсаалын үзлэг, мэдлэг сорих асуулт хариулт, усанд осолдогчийг аврах, эмнэлгийн анхны тусламж үзүүлэх, хүч, авхаалж, самбаа сорих, химийн хордолт, гал унтраах гэсэн долоон цэгт даалгавар гүйцэтгэж, аваргуудаа шалгарууллаа.

Бүс, бүсээс шалгарсан 8 багийн 64 өсвөрийн аврагч улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцлоо

Онцгой байдлын ерөнхий газар, Боловсролын ерөнхий газар, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар, Монголын Улаан загалмайн нийгэмлэг, “Дэлхийн зөн Монгол” олон улсын байгууллагатай хамтран “Өсвөрийн аврагч-2026” улсын уралдааныг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгууллаа.