Өсвөрийн аврагч-2026: Чингэлтэй дүүргийн “Хангарди” бүлэг улсын аварга боллоо

A- A A+

Өсвөрийн аврагч сурагчдын гамшгаас хамгаалах мэдлэгийг бататгах, болзошгүй гамшиг ослын үед өөрийгөө болон бусдыг авран хамгаалах мэдлэг дадлага олгох зорилгоор зохион байгуулсан “Өсвөрийн аврагч-2026” улсын аварга шалгаруулах тэмцээний аваргаар нийслэлийн Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын 149 дүгээр сургуулийн “Хангарди” бүлэг тодорлоо.

Харин тус тэмцээний дэд байрыг Зүүн бүсийн Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын ерөнхий боловсроын лаборатори I сургуулийн “Жанжин” бүлэг, гутгаар байрыг Хангайн бүсийн Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын ерөнхий боловсролын сургуулийн “Шонхорууд” бүлгийн өсвөрийн аврагчид тус тус эзэлсэн юм.

Тэмцээнд бүс, бүсээс шалгарсан 8 багийн 64 өсвөрийн аврагч оролцож, жагсаалын үзлэг, мэдлэг сорих асуулт хариулт, усанд осолдогчийг аврах, эмнэлгийн анхны тусламж үзүүлэх, хүч, авхаалж, самбаа сорих, химийн хордолт, гал унтраах гэсэн долоон цэгт даалгавар гүйцэтгэж, аваргуудаа шалгарууллаа.

Улсын аварга шалгаруулах тэмцээнийг гурван жилд нэг удаа зохион байгуулдаг бөгөөд өсвөрийн аврагч сурагчдын гамшгаас хамгаалах мэдлэг, эх оронч үзэл, болзошгүй гамшиг, ослын үед өөртөө болон бусдад тусламж үзүүлэх чадвар, дадлагыг эзэмшүүлж, ирээдүйн мэргэжлээ сонгоход чухал нөлөөг үзүүлдэг гэдгээрээ онцлог ач холбогдолтой юм.

Улсын хэмжээнд 487 бүлгийн 3820 сурагчийг өсвөрийн аврагчаар бэлтгэж, гамшгаас хамгаалах мэдлэг, дадлага, боловсролыг олгож, үеийн тэнгийн хүүхэд багачуудад тэднээр дамжуулж, урьдчилан сэргийлэх арга хэмжээ, сургалт, дадлагыг зохион байгуулж байна.

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэхийг 91.3 хувийн саналаар дэмжлээ

Улсын нөөцийн удирдлага, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, гамшгийн эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангах зорилгоор тус хуулийн төслийг боловсруулж, 2026 оны аравдугаар сарын 23-нд Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн юм.

“Эрэн хайх, аврах ажлын онол, арга зүй, туршлага, сургамж” эрдэм шинжилгээний бага хурал боллоо

“Эрэн хайх, аврах ажлын онол, арга зүй, туршлага, сургамж” эрдэм шинжилгээний бага хурал боллоо