Хамтын ажиллагааны талаар харилцан санал солилцов

A- A A+

ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын генерал Ц.Ганзориг БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Батлан хамгаалахын атташе, ахлах хурандаа Жан ШюЛянтай  уулзлаа.

Уулзалтын үеэр талууд хоёр улсын хил орчмын нутаг дэвсгэрт гарсан хээрийн түймрийн нөхцөл байдлын талаар мэдээлэл солилцож, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцсон юм.  

Бригадын генерал Ц.Ганзориг тус улсын Элчин сайдын яамнаас Онцгой байдлын албаны хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлж байгаад талархал илэрхийлж, цэргийн хэргийн академик болон богино хугацааны сургалтад алба хаагчдаа хамруулах боломж, цаашид сургах чиглэл, хэрэгцээ шаардлагыг танилцууллаа.

Ахлах хурандаа Жан ШюЛян Онцгой байдлын албаны алба хаагчдыг сургаж чадавхжуулах нь нэн чухал болохыг онцолж, цаашид хэрэгцээ шаардлагад нийцүүлэн дэмжлэг үзүүлэхээс гадна харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхээ илэрхийлсэн юм.

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэхийг 91.3 хувийн саналаар дэмжлээ

Улсын нөөцийн удирдлага, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, гамшгийн эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангах зорилгоор тус хуулийн төслийг боловсруулж, 2026 оны аравдугаар сарын 23-нд Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн юм.

“Эрэн хайх, аврах ажлын онол, арга зүй, туршлага, сургамж” эрдэм шинжилгээний бага хурал боллоо

“Эрэн хайх, аврах ажлын онол, арга зүй, туршлага, сургамж” эрдэм шинжилгээний бага хурал боллоо