Онцгой байдлын ерөнхий газар, Боловсролын ерөнхий газар, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар, Монголын Улаан загалмайн нийгэмлэг, “Дэлхийн зөн Монгол” олон улсын байгууллагатай хамтран “Өсвөрийн аврагч-2026” улсын уралдааныг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгууллаа.

Нээлтийн ажиллагаанд ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян, “Дэлхийн Зөн Монгол” ОУБ-ын үндэсний захирал Б.Болорцэцэг, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын дарга Б.Баярсайхан нар болон холбогдох албан тушаалтнууд оролцож, амжилт хүссэн юм.

Хошууч генерал Г.Ариунбуян хэлсэн үгэндээ “Монгол Улсын ирээдүй болсон хүүхэд, өсвөр үеийнхэнд гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг, аюулгүй амьдрах зөв дадал, өөрийгөө болон бусдыг хамгаалах чадвар эзэмшүүлэх нь бидний хамтын чухал зорилт юм. Өсвөрийн аврагч уралдаан бол хүүхэд бүрийг аюулгүй амьдрах ухаанд сургаж, бусдын төлөө гэсэн сэтгэлтэй, хариуцлагатай, эх орондоо хэрэгтэй иргэн болгон төлөвшүүлэхэд чиглэсэн арга хэмжээ юм. Байгалийн гамшиг, осол аюулыг бид бүрэн зогсоож чадахгүй ч түүний эрсдэлийг бууруулж, учирч болох хохирлоос урьдчилан сэргийлэх боломжтой. Ялангуяа хүүхэд, өсвөр үеийнхэн аюулыг таньж мэддэг, эрсдэлтэй нөхцөлд өөрийгөө хамгаалдаг, шаардлагатай үед бусдад тусалж чаддаг байх нь аюулгүй нийгмийг бүтээх чухал үндэс юм” гэлээ.

Тэмцээнд Улаанбаатар бүсээс шалгарсан Сүхбаатар дүүргийн ерөнхий боловсролын IV сургуулийн “Хар ирвэс” баг, Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын 149 дүгээр сургуулийн “Хангарди” бүлгэм, Говийн бүсээс шалгарсан Дундговь аймгийн Сайнцагаан сумын “Эрдмийн далай цогцолбор” сургуулийн “Шонхор” бүлгэм, Хойд бүсээс шалгарсан Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Авьяас” ерөнхий боловсролын сургуулийн “Илд” бүлэг, Зүүн бүсээс шалгарсан Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын ерөнхий боловсролын лаборатори I сургуулийн “Жанжин” бүлэг, Хангайн бүсээс шалгарсан Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын “Шонхорууд” бүлэг, Төвийн бүсээс шалгарсан Дархан-Уул аймгийн Дархан сумын IV сургуулийн “Залуу шонхор” бүлэг, Баруун бүсээс шалгарсан Ховд аймгийн “Долоон бурхан” бүлгэмийн 64 өсвөрийн аврагч оролцлоо.

Өсвөрийн аврагчид жагсаалын үзлэг, мэдлэг сорих асуулт хариулт, усанд осолдогчийг аврах, эмнэлгийн анхны тусламж үзүүлэх, хүч, авхаалж, самбаа сорих, химийн хордолт, гал унтраах гэсэн долоон цэгт даалгавар гүйцэтгэж, гамшгаас хамгаалах мэдлэг, ур чадвараа сорин өрсөлдөж, аваргуудаа шалгаруулсан юм.
Мөн тус тэмцээнийг үзэж сонирхож, хөгжөөн дэмжихээр ирсэн сурагчид “Бяцхан аврагчийн аялал” 7 өртөөт гамшгаас хамгаалах мэдлэг олгох өртөөчилсөн тоглоомоор тоглож, Онцгой байдлын байгууллагад ашиглаж байгаа тоног төхөөрөмж, техник хэрэгсэлтэй танилцаж, мэдлэг, мэдээллээ дээшлүүллээ.

Онцгой байдлын байгууллагаас Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 303 дугаар тогтоолоор батлагдсан “Гамшгийн эрсдэлийг олон нийтийн оролцоотой бууруулах үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдыг хамруулан “Өсвөрийн аврагч” бүлгэмийг байгуулсан юм.

Өсвөрийн аврагч бүлгийн гишүүд нь болзошгүй гамшиг, аюулт үзлэгдэл, осол, гэмтэл, бэртлээс урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, гамшгийн аюулаас өөрийгөө болон бусдыг авран хамгаалах, анхны тусламж үзүүлэх мэдлэг, чадвар эзэмших үйл ажиллагаанд нь багш, эцэг эх, олон нийт, иргэд, сайн дурынханыг оролцохыг уриалах, урьдчилан сэргийлэх ажилд дэмжлэг үзүүлдэг онцлогтой.
2026/10/14
Шинэ мэдээТэмцээнд бүс, бүсээс шалгарсан 8 багийн 64 өсвөрийн аврагч оролцож, жагсаалын үзлэг, мэдлэг сорих асуулт хариулт, усанд осолдогчийг аврах, эмнэлгийн анхны тусламж үзүүлэх, хүч, авхаалж, самбаа сорих, химийн хордолт, гал унтраах гэсэн долоон цэгт даалгавар гүйцэтгэж, аваргуудаа шалгарууллаа.
2026/10/14
Шинэ мэдээОнцгой байдлын ерөнхий газар, Боловсролын ерөнхий газар, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар, Монголын Улаан загалмайн нийгэмлэг, “Дэлхийн зөн Монгол” олон улсын байгууллагатай хамтран “Өсвөрийн аврагч-2026” улсын уралдааныг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгууллаа.
2026/10/14
Шинэ мэдээЗөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт