Онцгой байдлын ерөнхий газрын Шинжлэх ухаан технологийн зөвлөл, Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгээс эрхлэн гаргадаг олон улсын стандарт цувралын (International Standard Serial Number) ISSN2790-1181, eISSN2790-119X) дугаартай “Гамшиг судлал, Инновац” онол, аргазүйн сэтгүүлд эрдэмтэн, судлаач, докторант, магистрант болон төв, орон нутгийн онцгой байдлын байгууллагын алба хаагч та бүхнийг бүтээлээ ирүүлэхийг урьж байна.
Сэтгүүлд ирүүлэх эрдэм шинжилгээний бүтээл нь ОБЕГ-ын даргын 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн “Гамшиг судлал, Инновац” мэргэжлийн сэтгүүлийг эрхлэн гаргах журамд заасан шаардлагыг хангасан байна. Журмыг энд дарж үзнэ үү.
Бүтээлийг 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийг дуустал http://nidr-journal@nema.gov.mn хаягаар хүлээн авна. Утас: 51-263543

2026/09/15
Шинэ мэдээУлсын нөөцийн удирдлага, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, гамшгийн эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангах зорилгоор тус хуулийн төслийг боловсруулж, 2026 оны аравдугаар сарын 23-нд Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн юм.
2026/09/15
Шинэ мэдээ“Эрэн хайх, аврах ажлын онол, арга зүй, туршлага, сургамж” эрдэм шинжилгээний бага хурал боллоо