Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Дорнод аймгийн 1 суманд 0.5 мм цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байсан.
Өнөөдөр: Нутгийн баруун хэсгээр үүлшиж, Баян-Өлгийн баруун сумдын нутгаар 0.0-0.5 мм цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр. Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр голын хөндийгөөр -13...-18 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр Дарьгангын тал нутгаар -7...-12 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +4...-1 градус, бусад нутгаар -2…-7 градус хүйтэн байна.
Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Өдөртөө -4...-6 градус хүйтэн байна.
Төлөв байдал: 24-25-нд шилжих шөнө Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Хөвсгөлийн зарим сумдын нутгаар, 25-ны өдөр Увс, Завхан, Хөвсгөл, Булган, Төв, Сэлэнгийн зарим сумдын нутгаар, 25-26-нд шилжих шөнө Төв, Сэлэнгийн ихэнх, Завхан, Хөвсгөл, Архангай, Булган, Хэнтий, Сүхбаатар, Дорнодын зарим сумдын нутгаар, 26-ны өдөр Төв, Сэлэнгийн зарим, Хэнтий, Дорнод, Сүхбаатарын ихэнх сумдын нутгаар, 27-нд Булган, Сэлэнгэ, Төв, Дорнод, Сүхбаатар, Дорноговийн зарим сумдын нутгаар, 28-нд Баян-Өлгийн баруун, Хөвсгөлийн зарим сумдын нутгаар 0.1-6.0 мм цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 25, 28-нд Алтайн уулсаар, 26-нд нутгийн зарим газраар, 27-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 25-нд ихэнх нутгаар хүйтний эрч сулрах боловч цаашдаа ихэнх нутгаар хүйтэрч шөнөдөө Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр -28...-33 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -22...-27 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -10...-15 градус, бусад нутгаар -16...-21 градус хүйтэн, өдөртөө Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр -16...-21 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хараа, Ерөө голын хөндийгөөр -11...-16 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -1...-6 градус, бусад нутгаар -6...-11 градус хүйтэн байна.
Гал түймэр:
Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 22 дугаар хороо автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 11.23-ны өдрийн 09:03 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход, иргэн Б-ын "Corolla" загварын суудлын автомашин бүрэн шатаж байсныг ажиллаж унтраасан.
Дархан-Уул аймаг, Дархан сум 15 дугаар баг байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.23-ны өдрийн 09:29 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 22 дугаар ангийн алба хаагчдыг очиход, иргэн Л-ийн 10х11 метрийн хэмжээтэй байшингийн 2х2.5 метрийн хэмжээтэй галлагааны өрөөний хана, таазны хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.
Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 21 дүгээр хороо байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.23-ны өдрийн 11:34 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход, иргэн Б-ийн 8х8 метрийн хэмжээтэй байшингийн дотор, эд зүйл, дээврийн хэсэг мөн 25 метр хашаа шатаж байсныг ажиллаж унтраасан.
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 18 дугаар хороо байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.23-ны өдрийн 22:38 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 34 дүгээр ангийн алба хаагчдыг очиход, иргэн С-ийн 12х5 метрийн хэмжээтэй байшингийн 2х3 метрийн хэмжээтэй ариун цэврийн өрөөний тааз хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
2026/11/24
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ
2026/11/24
Шинэ мэдээнэг болон хоёрдугаар саруудад агаарын дундаж температур ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байх бол хур тунадас нэгдүгээр сард төв болон зүүн аймгуудын нутгаар, хоёрдугаар сард төвийн аймгуудын зүүн, зүүн аймгуудын ихэнх нутгаар дунджаас ахиу орох төлөвтэй байна.
2026/11/24
Шинэ мэдээЦаашид гол мөрөн, нуурын мөсний зузаан эрчимтэй зузаарах хэдий ч нуурын толио, гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна.