Эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр дүнг танилцуулж, хэлэлцүүллээ

A- A A+

Шинжлэх ухааны ажилтны өдрийг тохиолдуулан ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгээс “Судалгаа л яръя” уулзалт, хэлэлцүүлгийг ОБЕГ-ын бүтцийн нэгж, дэргэдэх анги, салбарын төлөөллийг оролцуулан зохион байгууллаа.

Уулзалт, хэлэлцүүлгээр тус хүрээлэнгээс 2026 онд хийсэн эрдэм шинжилгээ, судалгааны ажлын онцлог, аргазүй, үр дүнг танилцуулж, хэлэлцүүлсэн юм. Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгээс 2026 онд нийт 10 эрдэм, шинжилгээ, судалгааны ажлыг гүйцэтгэж, холбогдох санал, зөвлөмжийг гаргасан байна.

Мөн Шинжлэх ухааны академи болон Онцгой байдлын ерөнхий газрын дэмжлэгтэйгээр Шинжлэх ухааны академийн грант “Аюулгүй байдал, гамшиг судлал, гамшгаас хамгаалах мэргэжлийн нэр томьёоны тайлбар толь бичиг” сэдэвт төслийг Хэл шинжлэлийн хүрээлэнгийн эрдэмтдийн багтай хамтран гүйцэтгэж байна.

Түүнчлэн Байгалийн ухааны залуу эрдэмтдийн холбооноос МЗЭХ, ЭЗХЯ, ШУА, ШУТС-тай жил бүр хамтран зохион байгуулдаг Монголын залуу судлаачдын оюуны олимп гэж нэрлэгддэг байгалийн ухааны салбарын “Хүрэлтогоот-2026” эрдэм шинжилгээний хуралд тус хүрээлэнгийн судлаач, дэслэгч Х.Цогзол, ахлах дэслэгч А.Даваасүрэн нар "Ойн гал түймрээс урьдчилан сэргийлэх зурвасын өргөнийг математик загварчлалаар тооцоолсон дүн Mathematical modeling for optimizing firebreak widths in forest fire" илтгэлийг хэлэлцүүлсэн юм. 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр дүнг танилцуулж, хэлэлцүүллээ

Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгээс 2026 онд нийт 10 эрдэм, шинжилгээ, судалгааны ажлыг гүйцэтгэж, холбогдох санал, зөвлөмжийг гаргасан байна.

“Гамшиг судлал, Инновац” сэтгүүлд эрдэм шинжилгээний бүтээлээ ирүүлэхийг урьж байна

Сэтгүүлд ирүүлэх эрдэм шинжилгээний бүтээл нь ОБЕГ-ын даргын 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн “Гамшиг судлал, Инновац” мэргэжлийн сэтгүүлийг эрхлэн гаргах журамд заасан шаардлагыг хангасан байна.

Зудын гамшгийн эрсдэлийн бодит цагийн хяналт, мониторингийн системийг нэвтрүүлж, ашиглаж байна

Тус системийг Хүнс хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яам, Үндэсний статистикийн хороо, Цаг уур, орчны шинжилгээний газар, Онцгой байдлын ерөнхий газрын мэдээллийн системүүдтэй уялдуулсан гэдгээрээ онцлог. Мөн бодит цагийн мэдээлэлд үндэслэн зудын аюул, өртөх байдал, эмзэг байдал, чадавх тус бүрийг аймаг, сумын түвшинд орон зайн дүн шинжилгээний хийсэн үр дүнг ашиглан зудын гамшгийн эрсдэлийг тооцоолон гаргадаг юм.