БНХАУ-ын Онцгой байдлын удирдлагын яамнаас тус улсын Бээжин хотноо зохион байгуулж байгаа “Хот дахь эрэн хайх, аврах ажиллагааны зохицуулах сургалт”-д ОБЕГ-ын Бодлого төлөвлөлтийн газрын мэргэжилтэн, ахмад Т.Зориг, Үндэсний аврах бригадын Эрэн хайх, аврах ажиллагааны мэргэжилтэн, дэслэгч Б.Санчир нар хамрагдаж байна.
Энэ сарын 08-ныг хүртэл үргэлжлэх тус сургалтад БНХАУ, БНСУ, Япон, Малайз, Сингапур, Энэтхэг зэрэг улсын 38 оролцогч хамрагдаж, харилцан туршлага мэдээллээ солилцож байгаа юм.
Сургалтаар хот дахь эрэн хайх, аврах ажиллагааны зохион байгуулалт хариуцсан нэгжийн бүтэц, үйл ажиллагааны зарчмын талаар хэлэлцэж байна.

2024/06/06
Шинэ мэдээУлсын нөөцийн удирдлага, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, гамшгийн эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангах зорилгоор тус хуулийн төслийг боловсруулж, 2026 оны аравдугаар сарын 23-нд Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн юм.
2024/06/06
Шинэ мэдээ“Эрэн хайх, аврах ажлын онол, арга зүй, туршлага, сургамж” эрдэм шинжилгээний бага хурал боллоо