Бие бүрэлдэхүүний сургалт, бэлтгэл

Өмнөд бүсийн Гал түймэр унтраах, аврах ангийн салааны захирагч нар сургалтад хамрагдаж байна

ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын хэлтсийн дарга, дэд хурандаа П.Соронзонболд удирдан, Өмнөговь, Дорноговь, Говьсүмбэр, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь аймгийн гал түймэр унтраах аврах ангиудын 30 гаруй салааны захирагч нар сургалтад хамрагдаж байгаа юм.

Өмнөд бүсийн аймгуудын Гал түймэр унтраах аврах ангиудын салааны захирагч нарын сургалтыг Дундговь аймагт зохион байгуулж байна

Сургалтыг өнөөдөр танхимын хэлбэрээр зохион байгуулсан бол маргааш буюу 29-ний өдөр төрөл бүрийн гал түймрийг унтраах ажиллагааны дадлага, сургалтаар үргэлжлэх юм.

Даргын зөвлөлийн хуралдаан болж, холбогдох бодлогын бичиг баримтуудыг баталлаа

Энэ удаагийн хуралдаанаар “Онцгой байдлын байгууллагын хүүхэд хамгааллын бодлого”-ын төсөл, “Улсын нөөцийн агуулахын барилга, байгууламж, техник тоног төхөөрөмжийн хүчин чадлыг сайжруулах 2024-2028 он хүртэлх дунд хугацааны хөтөлбөр”, шинэчлэн боловсруулсан “Шуурхай ажиллагааг зохион байгуулалтын журам”-ыг тус тус хэлэлцэн, баталсан юм.