Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хоорондын Санхүүгийн хэлэлцээрийн хүрээнд хэрэгжих “Онцгой байдлын ерөнхий газарт гал унтраах тусгай зориулалтын автомашин нийлүүлэх төсөл” 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдөр хүчин төгөлдөр болсон.
Тус төслийн гүйцэтгэгч тал болох Бүгд Найрамдах Франц Улсын Десотел группын төлөөлөгчид Онцгой байдлын ерөнхий газарт айлчилж төслийг хэрэгжүүлэх анхны хурлыг зохион байгууллаа.

Хуралд Онцгой байдлын ерөнхий газрын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр болон холбогдох алба хаагчид, Франц Улсаас Монгол улсад суугаа Элчин сайдын яамны Иргэний аюулгүй байдлын бүсийн зөвлөх, хошууч Кристоф Буманн, Гал түймэр унтраах автомеханик шатны автомашин үйлдвэрлэгч “Риффу” компанийн захирал Бенжаман Күстьиэ болон Десотел группын төлөөлөгчид оролцсон юм.

2024/07/02
Шинэ мэдээУлсын нөөцийн удирдлага, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, гамшгийн эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангах зорилгоор тус хуулийн төслийг боловсруулж, 2026 оны аравдугаар сарын 23-нд Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн юм.
2024/07/02
Шинэ мэдээ“Эрэн хайх, аврах ажлын онол, арга зүй, туршлага, сургамж” эрдэм шинжилгээний бага хурал боллоо