Бие бүрэлдэхүүний сургалт, бэлтгэл

"Марш-тусгай бэлтгэлийн цогцолбор" тэмцээнд 10 байгууллагын 500 орчим алба хаагч оролцож байна

Тэмцээнд ЗХЖШ, ХХЕГ, Дотоодын цэргийн штаб, ОБЕГ, ШШГЕГ, ЦЕГ, ТЕГ, ШШЕГ, ҮБХИС, ДХИС гэсэн 10 байгууллагын 500 орчим тамирчин оролцож, “Байнгын бүрэлдэхүүний салаа”, “Хугацаат цэргийн алба хаагчдын салаа”, “Эмэгтэй цэргийн алба хаагчдын тасаг”, “Рот”-ын төрөлд тэсвэр хатуужлаа сорин өрсөлдөж маргааш буюу зургадугаар сарын 05-нд аваргуудаа шалгаруулах юм.

Улсын нөөцийн анги, салбарын ажилтан, алба хаагчид сургалтад хамрагдлаа

Сургалтад нийт 50 орчим алба хаагч хамрагдаж байгаа бөгөөд гамшгаас хамгаалах орчин, бие бүрэлдэхүүний сургалт, бэлтгэлийн онцлог, газрын тосны бүтээгдэхүүний чанар, түүнд нөлөөлөх хүчин зүйлс, нефть бүтээгдэхүүний гал түймрийн аюулгүй байдал, тэсрэлтийн аюулгүй байдлыг тогтоох аргачлал, барааны хадгалалтын үеийн аюулгүй байдал сэдвийн хүрээнд онолын мэдлэг олгож байна.