Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

A- A A+

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Дундговь, Өмнөговь, Өвөрхангай, Хэнтий, Төв аймгуудад бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр:   Баруун аймгуудын нутгаар багавтар үүлтэй, бусад нутгаар үүлэрхэг. Төвийн аймгуудын нутгийн өмнөд болон зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсэг, говийн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун аймгуудын нутгаар баруун хойноос, зүүн аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс хойш эргэж 5-10 м/с, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Эг-Үүр, Орхон, Туул, Тэрэлж голын хөндий, говийн бүс нутгийн хойд хэсгээр +16...+21 градус, Алтайн уулархаг нутаг, Дорнод-Дарьгангын тал нутаг, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +24...+29 градус, Их нууруудын хотгороор +30...+35 градус, бусад нутгаар +20...+25 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлэрхэг, бороо орно, салхи баруун өмнөөс хойш эргэж  5-10 м/с, +18...+20 градус дулаан байна.

Төлөв байдал:   17, 18-нд нутгийн зүүн хагаст, 19-нд баруун аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 20-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Дарьгангын тал нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө +4...+9 градус, өдөртөө +16...+21 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө +18...+23 градус, өдөртөө +30...+35 градус, Алтайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр шөнөдөө +14...+19 градус, өдөртөө +25...+30 градус, бусад нутгаар шөнөдөө +10...+15 градус, өдөртөө +21...+26 градус дулаан байна.

Гал түймэр:

Увс аймаг, Давст сум Торхилог багийн "Адарганы-Өвөлжөө" гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 155 км, сумын төвөөс хойд зүгт 26 км-т/ Өвөлжөө шатаж байна гэсэн дуудлагыг 08.14-ний өдрийн 20:45 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Давст суман дахь Эрэн хайх аврах бүлгийн алба хаагчид, Засаг даргын Тамгын газрын ажилтнуудыг очиход иргэн М-ын 10х50 метр хэмжээтэй өвөлжөө шатаж байсныг унтраасан.  

Хэнтий аймаг, Бор-Өндөр сум суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 08.15-ны өдрийн 10:19 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Бор-Өндөр сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 49 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Я-ийн эзэмшлийн улсын дугааргүй “Корола” загварын суудлын автомашин шатаж байсныг ажиллаж унтраасан. 

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 12 дугаар хороо гэр шатаж байна гэсэн дуудлагыг 08.16-ны өдрийн  04:06 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Н-ийн 5 ханатай гэр шатаж байсныг унтраасан. 

Хүний үйл ажиллагаатай холбоотой осол.

Дорнод аймаг, Хэрлэн (Сүмбэр) 1 дүгээр багийн “Станцын саамын амралт” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 10 км/-т “Хэрлэн” голын усанд 1 хүн согтуугаар сэрүүцэх гэж ороод живсэн тухай дуудлагыг 08.13-ны өдрийн 17:21 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид иргэн А /40 настай, эрэгтэй, согтууруулах ундаа хэрэглэсэн/-ийг 08.14-ний өдрийн 05:00 цагаас  эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 08.15-ны 19:22 цагт тус багийн "32-ын саам" гэдэг газар /анх осолдсон газраас зүүн хойд зүгт 5 км/-аас цогцсыг олж уснаас гарган Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.

Хэнтий аймаг, Баян-Овоо сум Жавхлант багийн Баянхошуу гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 160 км, сумын төвд/ “Хэрлэн” голын усанд 1 хүн живсэн тухай дуудлагыг 08.13-ны өдрийн 16:44 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах, салбар, Баян-Овоо сум дахь Цагдаагийн хэсгийн алба хаагчид, орон нутгийн иргэд иргэн М /38 настай, эрэгтэй,/-ийг 08.14-ний өдрийн 07:00 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.

Ус цаг уурын гаралтай аюулт үзэгдэл:

Ховд аймаг, Чандмань сум Жаргалант багийн “Улаан толгойн гарам”, “Наран”, “Бүдүүн гүвээ” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 167 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 8 км-т/ 08.14-ний өдрийн 17:00-18:00 цагийн хооронд усархаг бороо, мөндөр орсны улмаас 4 айл өрхийн мал үерт өртсөн тухай мэдээллийг 08.15-ын өдрийн 13:40 цагт хүлээн авсан. Тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ахалсан мэргэжлийн ангийнхан очиход малчин Г-ын 21 бог, М-ийн 4 бог, С-ын 32 бог, С-ын 8 бог, нийт 4 айл өрхийн 65 бог мал үерийн усанд урсаж хорогдсон тул сэг зэмийг булшилсан.  

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Алба хаагчдад төрийн одон, медаль гардуулж, цол олголоо

“Цэргийн гавьяаны улаан тугийн одон”-оор нэг, “Цэргийн гавьяаны одон”-оор 8, “Алтан гадас” одонгоор хоёр, “Цэргийн хүндэт медаль”-аар 38, “Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар 3 буюу нийт 50 алба хаагч шагнагдсан юм.

Энхийг сахиулагчид сайн үйлсийн аяны хүрээнд нэг алба хаагчийг гэртэй болголоо

Тодруулбал, энхийг сахиулагч алба хаагчид ОБЕГ-ын харьяа 115 дугаар ангийн сантехникийн слесарь Д.Сумъяад өргөө цагаан таван хана гэрийг бэлэглэсэн юм.

Онцгой байдлын байгууллагын 2024 оны шилдэг анги, салбарууд

Онцгой байдлын байгууллагаас 2024 онд дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэх, гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох арга хэмжээг идэвх санаачилга, үр бүтээл гарган хамт олноо хошуучлан ажилласан тэргүүний газар, хэлтэс, анги, салбаруудыг нэрлэж байна.