“Хөгжиж буй улс орнуудын гамшгийн дараах сэргээн босгох чадавхыг бэхжүүлэх" нь сэдэвт сургалтад хамрагдлаа

A- A A+

Хятадын Улаан Загалмай Нийгэмлэгээс Хятадын Улаан Загалмай сургалтын төвтэй хамтран зохион байгуулж байгаа “Хөгжиж буй улс орнуудын гамшгийн дараах сэргээн босгох чадавхыг бэхжүүлэх" нь сэдэвт сургалтад ОБЕГ, түүний харьяа Үндэсний аврах бригад, Уул уурхайн аврах-09 дүгээр ангийн алба хаагчид оролцлоо. 

Алба хаагчид  тус улсын Улаан Загалмай хорооны үйл ажиллагаатай танилцаж, гамшгийн үед нэрвэгдэгсдэд анхны тусламж үзүүлэх, гамшгийн дараах сэргээн босголт, Хятадын олон нийт, сайн дурын байгууллагуудын гамшгийн үеийн оролцоо чиглэлээр танхимын сургалтад хамрагдсан юм. 

Энэ хүрээнд БНХАУ-ын Сычуан мужид 2008 онд тохиолдсон газар хөдлөлтөд өртсөн Шиан хотын эмнэлэг, сургуулийн барилгын гамшгийн дараах сэргээн босголттой танилцлаа. БНХАУ-ын Бээжин хотноо зохион байгуулагдсан тус сургалт энэ сарын 21-нийг хүртэл үргэлжилсэн юм. 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэхийг 91.3 хувийн саналаар дэмжлээ

Улсын нөөцийн удирдлага, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, гамшгийн эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангах зорилгоор тус хуулийн төслийг боловсруулж, 2026 оны аравдугаар сарын 23-нд Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн юм.

“Эрэн хайх, аврах ажлын онол, арга зүй, туршлага, сургамж” эрдэм шинжилгээний бага хурал боллоо

“Эрэн хайх, аврах ажлын онол, арга зүй, туршлага, сургамж” эрдэм шинжилгээний бага хурал боллоо