Хойд бүсийн төв-Орхон аймгийн Онцгой байдлын газраас Засаг даргын нэрэмжит "Аврагч-2024" тэмцээнийг 24 дэх жилдээ зохион байгууллаа.

Тус тэмцээн нь төрийн болон хувийн хэвшил, мэргэжлийн анги, албад, анхны тусламжийн нөхөрлөлүүдийн гамшиг, ослын үед хариу арга хэмжээ авах мэдлэг, ур чадварыг сорьдог гэдгээрээ онцлогтой.

Энэ жилийн тэмцээнд нийт 17 багийн 187 ажилтан, албан хаагч оролцож, жагсаалын үзлэг, обьектын болон ой хээрийн түймэр, үер, усны осол, малын гоц халдварт өвчин, химийн хөнөөлийн голомтын үед авах арга хэмжээ, нэрвэгдсэн иргэдэд анхны тусламж үзүүлэх болон хууль эрх зүй гэсэн цэгүүдэд үүрэг гүйцэтгэж, шилдгүүдээ тодруулсан байна.

2024/11/30
Шинэ мэдээУлсын нөөцийн удирдлага, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, гамшгийн эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангах зорилгоор тус хуулийн төслийг боловсруулж, 2026 оны аравдугаар сарын 23-нд Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн юм.
2024/11/30
Шинэ мэдээ“Эрэн хайх, аврах ажлын онол, арга зүй, туршлага, сургамж” эрдэм шинжилгээний бага хурал боллоо