Бие бүрэлдэхүүний сургалт, бэлтгэл

Гамшгийн эрсдэлийг бууруулах нийслэлийн зөвлөлийн хуралдаанд оролцож, мэдээлэл хийлээ

Энэ үеэр ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, хурандаа А.Дашням, Гал түймэртэй тэмцэх газрын дарга хурандаа Ц.Нямбаяр, Эрсдэлийн удирдлагын газрын хэлтсийн дарга, хурандаа Д.Базаррагчаа нар холбогдох чиглэлээр мэдээлэл өгсөн юм.

Сургуулийн бодлого, зохион байгуулалтын талаар танилцуулж, үүрэг чиглэл өглөө

Мөн төв, орон нутгийн Онцгой байдлын газар, Мал эмнэлгийн албаны удирдлага, холбогдох мэргэжилтнүүдэд сургуулийн зохион байгуулалтын талаар танилцуулж, бэлтгэл ажлыг сайтар хангаж ажиллахыг үүрэг болголоо.

Ажлын хэсэг Говь-Алтай, Ховд аймагт ажиллаж байна

Говь-Алтай аймгийн сумдын хэмжээнд нэгдүгээр сарын 02-ны байдлаар гаргасан зудын эрсдэлийн ерөнхий үнэлгээгээр Алтай, Бигэр, Дэлгэр, Жаргалан, Тайшир, Халиун, Хөхморьт, Шарга зэрэг найман сумын зудын эрсдэлийн үнэлгээ “их” эрсдэлтэй, Ховд аймгийн Дарви сум “их” эрсдэлтэй гарсан.