Аймаг, орон нутгийн хэмжээнд үүсэж болзошгүй эрсдэлийг тооцож, эртнээс хариу арга хэмжээг төлөвлөхийг анхааруулав

A- A A+

УОК-ын орлогч дарга, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян Говь-Алтай аймгийн Онцгой комиссын хуралдаанд оролцож, нөхцөл байдлын мэдээлэл болоод авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээтэй танилцлаа.

Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл нь гамшгийн эрсдэлийг бууруулах санд тусгаж байгаа төсвийг үе шаттайгаар нэмэгдүүлэхээр шийдвэрлэж, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг зохион байгуулж байна.

 “Шинэ хоршоо – Чинээлэг малчин” хөтөлбөрийн хэрэгжилттэй холбогдуулан 18 сумын 1029 малчдын нөхцөл байдал,  төслийн үр дүнтэй танилцаж, мэргэжлийн байгууллагуудаас заавар, зөвлөмж өгч ажилласан.

Монгол Улсын Шадар сайдтай аймгийн Засаг даргын байгуулсан гэрээний хүрээнд энэ онд Онцгой байдлын ерөнхий газраас Гамшгаас хамгаалах бэлэн байдлын улсын үзлэгийг зохион байгуулахтай холбогдуулан 18 сумын удирдах бүрэлдэхүүний сургалтыг зохион байгуулж, бэлтгэл, бэлэн байдлыг шалган,  үүрэг чиглэл өгсөн.

Нутгийн 72.4 хувь нь өөрийн сумын нутагт мал сүргээ онд оруулах бэлчээрийн хүрэлцээ муу байгаа нь отор нүүдэл хийх, нэмэгдэл тэжээл бэлтгэх, малын тоог бууруулах зэргээр мал өвөлжилт, хаваржилтын ажлыг эртнээс зохицуулах шаардлагатайг харуулж байна хэмээн энэ үеэр танилцууллаа.

Хошууч генерал Г.Ариунбуян, Аймаг, орон нутгийн хэмжээнд үүсэж болзошгүй эрсдэлийг тооцож, урьдчилан сэргийлэх арга хэмжээг эртнээс төлөвлөн хэрэгжүүлэх, бүх шатанд гамшгаас хамгаалах мэдлэгийг олгох сургалт, дадлагыг эрчимжүүлж, бэлтгэл, бэлэн байдлыг хангахыг анхааруулав.

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

COP17: Оролцогч, төлөөлөгчдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна

Болзошгүй эрсдэл, ослоос урьдчилан сэргийлэх арга хэмжээг ОБЕГ-ын Ажиллагааны шуурхай штабаас нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар ханган ажиллаж байгаа юм

Колумби даяар гурав хоногийн гашуудал зарлажээ

Газар хөдлөлтийн голомт нийслэл Богота хотоос 400 км-ийн зайд орших Сан-Хосе-дель-Пальмар гэдэг бүс нутагт байжээ. 

Онцгой байдлын байгууллагын дайчид дэд байрт шалгарлаа

Нийт 10 аравт оролцсон тус тэмцээнд Онцгой байдлын байгууллагын “Хөх тэнгэрийн аврагч” аравтынхан үндэсний сурын харвааны төрөлд тэргүүн байр, морин уралдааны төрөлд тэргүүн байр эзэлсэн бол “Цэц мэргэд” аравтынхан морин уралдааны төрөлд дэд байрыг эзэлсэн юм.