Сургагч багш бэлтгэх сургалтад 60 гаруй ажилтан, алба хаагч хамрагдаж байна

A- A A+

Онцгой байдлын ерөнхий газраас НҮБ-ын харьяа Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагатай хамтран “Гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд иргэд, олон нийтийг сургах, сургагч багшийг бэлтгэх, дадлагажуулах сургалт”-ыг энэ сарын 16-18-ны өдрүүдэд НОБГ-т зохион байгуулж байна.

Сургалтын үйл ажиллагаанд  ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Уранчимэг, НҮБ-ын харьяа Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын Монгол дахь салбарын захирал Даниел Сэм нар оролцож, үг хэллээ. Хурандаа Ц.Уранчимэг хэлсэн үгэндээ "Уур амьсгалын өөрчлөлт эрчимжихийн хэрээр эрс тэс уур амьсгал, эмзэг экосистем, уламжлалт хөдөө аж ахуйн салбартай Монгол орны эдийн засаг, амьжиргаа, нүүдэлчин ахуйг улам өртөмтгий болгож байна. Орлогын эх үүсвэрээ алдсан малчид малчин ахуйгаа орхин нийслэл хот руу шилжин суурьшдаг. Ингэхдээ хотын захын дүүрэг, гэр хорооллыг тэлэн суурьшиж, ус, ариун цэврийн байгууламж, халаалт, дулааны нэгдсэн холболтгүй нөхцөлд амьдарч байгаа нь нэг эрсдэлээс нөгөө рүү шилжиж буйг харуулж байна. Тиймээс олон нийтийг түшиглэсэн гамшгийн эрсдэлийн удирдлагыг бий болгож, нутагшуулах шаардлага бий байгаа тул энэ удаагийн сургагч багш бэлтгэх сургалтыг зохион байгуулж байна". гэлээ. 

Сургалтад ОБЕГ-ын Гамшгаас хамгаалах сургалтын газар, НОБГ-ын ангиллын сургалт сурталчилгаа урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтэн, хороодын хэсгийн ахлагч нарын 60 гаруй ажилтан, алба хаагч хамрагдаж байгаа бөгөөд сургагч багшаар бэлтгэгдэх юм.

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

COP17: Оролцогч, төлөөлөгчдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна

Болзошгүй эрсдэл, ослоос урьдчилан сэргийлэх арга хэмжээг ОБЕГ-ын Ажиллагааны шуурхай штабаас нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар ханган ажиллаж байгаа юм

Колумби даяар гурав хоногийн гашуудал зарлажээ

Газар хөдлөлтийн голомт нийслэл Богота хотоос 400 км-ийн зайд орших Сан-Хосе-дель-Пальмар гэдэг бүс нутагт байжээ. 

Онцгой байдлын байгууллагын дайчид дэд байрт шалгарлаа

Нийт 10 аравт оролцсон тус тэмцээнд Онцгой байдлын байгууллагын “Хөх тэнгэрийн аврагч” аравтынхан үндэсний сурын харвааны төрөлд тэргүүн байр, морин уралдааны төрөлд тэргүүн байр эзэлсэн бол “Цэц мэргэд” аравтынхан морин уралдааны төрөлд дэд байрыг эзэлсэн юм.