Бие бүрэлдэхүүний сургалт, бэлтгэл

Онцгой байдлын байгууллагын алба хаагчийн онцгой нөхцөлийн нэмэгдлийг 40 хувь болголоо

Онцгой байдлын байгууллагын алба хаагчдын цалин хөлс, нийгмийн баталгааг дээшлүүлэх, албандаа итгэх итгэл, тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдлийг тухайн алба хаагчийн албан тушаалын сарын үндсэн цалингийн 40 хувиар тооцож, сар бүр олгохоор тогтоолд тусгасан байна. 

Сургалтын хүрээнд аврах ажиллагааны дадлага хийж, туршлага солилцлоо

БНСУ-ын Үндэсний Гал түймэртэй тэмцэх газар болон тус улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллагаас (KOICA) хамтран зохион байгуулж байгаа "Монгол Улсын гамшгийн хариу арга хэмжээ болон яаралтай тусламж үзүүлэх чадавхыг бэхжүүлэх сургалт" аврах ажиллагааны дадлагаар үргэлжилж байна.

Т.Алтансүх: Залуу үеэдээ үлгэр дуурайлал болж, итгэл, урам зоригийг өгсөн гэж бодож байна

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч 2025 оныг “Ахлах офицер”-ын жил болгон зарласантай холбогдуулан энэ удаагийн nematimes булан Завхан аймгийн Онцгой байдлын газрын Тэс сум дахь Гал түймэр унтраах, аврах 57 дугаар ангийн захирагч, хошууч Төржаргалын Алтансүхийг онцоллоо. Тэрбээр Онцгой байдлын байгууллагын шилдэг ахлах офицер шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож, гутгаар байрт шалгарсан юм.