Бие бүрэлдэхүүний сургалт, бэлтгэл

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аавынхаа үргэлжлэл болж энэ албанд зүтгэж байна

Тэсэлгүй түүнээс жинг нь асуув. Төсөөлж байсанчлан зуугийн тал. Шавилхан биетэй ч шаггүй бүсгүй аж. Багийн эрчүүдээ удирдан гал ус, гамшиг ослын өөдөөс сөрөн ордог салааны захирагч. Хаа байсан Хөвсгөлийн Хатгалд төрж өссөн ч ханиа дагаж Увс аймгийн Баруунтуруун суманд суурьшсан. Онцгой байдлын сургуулийг дэслэгч цолтой төгсдөг бол тэрээр ахлах дэслэгч цолтойгоор дүүргэжээ. Харин одоо ахмад.  Увс аймгийн Онцгой байдлын газрын Баруунтуруун сум дахь Гал түймэр унтраах, аврах 60 дугаар ангийн салааны захирагч, ахмад М.Өлзий-Оршихыг танилцуулж байна. Хүлээн авна уу. 

Г.Цогтсайхан: Он гарсаар дүүргийн хэмжээнд 58 удаагийн гал түймрийн дуудлага бүртгэгдсэн

Он гарсаар өчигдрийн байдлаар 58 удаагийн гал түймрийн дуудлага мэдээлэл ирсэн. Энэ нь нийслэлд гарсан гал түймрийн 30 орчим хувийг эзэлж байгаа. Хохирлын нарийвчилсан үнэлгээг тэр болгон тогтоох боломжгүй. Дүүргийн хэмжээнд гарсан гал түймрүүд дээр хүний амь нас эрсэдсэн, түлэгдсэн, гэмтсэн, утаажилтын бүсээс хүний амь нас аварсан зэрэг үнэлгээний тоон судалгаанууд гарч явдаг. Манай дүүргийн хэмжээнд он гарсаар 58 удаагийн гал түймрийн аюулаас улбаалан нэг иргэн түлэгдсэн, нэг иргэн харамсалтайгаар амь насаа алдсан. Утаажилтын бүсээс 493 иргэнийг гаргаж ажилласан байгаа.