Бие бүрэлдэхүүний сургалт, бэлтгэл

Халиа дошин үүсч нөхцөл байдал хүндэрсэн газруудыг аюулгүй болголоо

Төв аймгийн Батсүмбэр сумын Баян гол, Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Шаазгайтын гол болон Завхан аймгийн Улиастай сум Өндөр толгой, Даянгийн хэсэгт голын ус эрс нэмэгдэж,  хамгаалалтын даланг давж халиа дошин үүссэн байна. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан тухайн аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид  айл өрхүүд  усанд автахаас сэргийлж, мөсийг хөрөөдөх, усны урсацыг өөрчлөх, цас мөсөөр далан байгуулах зэргээр хариу арга хэмжээг авч, аюулгүй болголоо.

Исланд улсын зарим хотод цаг агаарын шар сэрэмжлүүлэг зарлалаа

Исланд улсын Баруун-Өмнөд бүс нутгаар их хэмжээний цасан шуурга шуурч, салхины хурд 15-23 м/с хүрчээ.   Үүний улмаас Эйкжанесбраут, Кефлавик зэрэг нисэх онгоцны буудал болон Исландын бусад хотуудыг холбосон гол замууд цасанд боогдож, Кефлавик нисэх онгоцны буудлаар дамжин өнгөрөх бүх нислэг хойшлогдсон байна.

Ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв

Цаг уурын байгууллагаас гурваас тавдугаар саруудын цаг агаарын урьдчилсан төлөвийг гаргалаа. Агаарын дундаж температур: III сард нутгийн баруун хэсгээр олон жилийн дунджаас дулаан, Сэлэнгэ, Төв, зүүн аймгуудын нутгаар олон жилийн дунджаас хүйтэн, IV дугаар сард нутгийн баруун хэсэгт олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй байна. V сард нийт нутгаар олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй байна.