Өмнөд бүсийн Гал түймрийн улсын хяналтын байцаагч нар сургалтад хамрагдаж байна

A- A A+

ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газраас Өмнөд бүсийн Гал түймрийн улсын хяналтын байцаагч нарын сургалтыг Өмнөговь аймагт энэ сарын 23-26-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

Сургалтад Өмнөговь, Говьсүмбэр, Баянхонгор, Дундговь, Дорноговь, Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газрын нийт 10 гаруй  алба хаагч хамрагдаж байгаа юм.

Улсын хяналтыг хэрэгжүүлэх, барилга, байгууламжийн зураг төсөл хянах, улсын комисст ажиллах чиглэлээр мэдлэг олгох, цаашид анхаарах асуудал, шинээр батлагдсан хууль, дүрэм, заавар, стандартыг танилцуулах, байцаагчийн ажлын бүтээмжийг сайжруулах, шинэлэг, мэдээ, мэдээллийг алба хаагчдад өгөх зорилготой тус сургалт танхим болон дадлага гэсэн хэлбэрээр явагдаж байна.

 

 

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэхийг 91.3 хувийн саналаар дэмжлээ

Улсын нөөцийн удирдлага, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, гамшгийн эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангах зорилгоор тус хуулийн төслийг боловсруулж, 2026 оны аравдугаар сарын 23-нд Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн юм.

“Эрэн хайх, аврах ажлын онол, арга зүй, туршлага, сургамж” эрдэм шинжилгээний бага хурал боллоо

“Эрэн хайх, аврах ажлын онол, арга зүй, туршлага, сургамж” эрдэм шинжилгээний бага хурал боллоо