Бие бүрэлдэхүүний сургалт, бэлтгэл

Төөрсөн сураггүй болсон 14 иргэнийг эсэн мэнд олж, цасанд суусан 390 орчим иргэний аюулгүй байдлыг хангалаа

Онцгой байдлын байгууллагад өнгөрсөн хоногт буюу 2 сарын 16-нд  Ховд аймгийн Мөст, Булган Үенч,  Алтай, Завхан аймгийн Яруу суманд нийт 9 удаагийн төөрсөн, сураггүй болсон дуудлага бүртгэгдлээ.

АНУ-ын Лос Анжелес хотод шингэрүүлсэн хий ачсан автомашин дэлбэрсний улмаас 9 гал сөнөөгч бэртэж, 2 гал сөнөөгч түлэгдсэн байна

Ослын голомтод Гал түймэртэй тэмцэх албанаас 12 гал сөнөөгч ажиллаж байсан бөгөөд 9 гал сөнөөгч бэртэж, 2 гал сөнөөгч түлэгдэж, гэмтсэн байна.

Үзэгдэх орчин хязгаарлагдаж, зам даваа, гүвээнд хальтиргаа гулгаа үүсэхийг онцгойлон анхааруулж байна

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр энэ амралтын өдрүүдэд буюу 16-нд нутгийн баруун хагаст, 17-нд ихэнх нутгаар, 18-нд нутгийн зүүн хагаст цас орж, хүчтэй салхи, цасан болон шороон шуурга шуурч, үзэгдэх орчин хязгаарлагдаж, зам даваа, гүвээнд хальтиргаа гулгаа үүсэж, 17-оос ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарахыг анхааруулж байна.