Бүсийн хэмжээнд тохиолдсон гамшгийн үед бие даан ажиллах чадвараа дээшлүүллээ

A- A A+

Онцгой байдлын ерөнхий газраас АНУ-ын Элчин сайдын яам, АНУ-ын Номхон Далайн хуурай замын цэргийн командлалтай хамтран Дорнод аймагт энэ сарын 7-10-ны өдрүүдэд зохион байгуулсан “Говийн чоно-2024” гамшгийн хор уршгийг арилгах олон улсын дадлага, туршлага солилцох үйл ажиллагааны хаалтын арга хэмжээ боллоо.

Хаалтын арга хэмжээнд Сургуулийн удирдагч, ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр, АНУ-ын Номхон далайн цэргийн командлалын ажлын хэсгийн ахлагч, хошууч Марл Пасиби, Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн нар оролцсон юм.

Бригадын генерал Б.Ууганбаяр хэлсэн үгэндээ "Гамшигтай тэмцэх бэлэн байдлыг хангах арга хэмжээ нь төлөвлөлтийн баримт бичгийг боловсруулах, холбоо, зарлан мэдээллийг бий болгох, нөөцийг бүрдүүлэх, хууль тогтоомжийг сайжруулах, тогтолцоог бүрдүүлэх зэрэг цогц үйл ажиллагааг хэрэгжүүлдэг гэдгээрээ онцлог юм.  Монгол Улсын Засгийн газар гамшгаас хамгаалах бэлэн байдлыг хангах, гамшгийн үед шуурхай хариу арга хэмжээ авах зохицуулалтыг төгөлдөржүүлэх бодлогын хүрээнд "Говийн чоно" арга хэмжээг дэмжиж, 10 дахь жилдээ зохион байгууллаа. Гамшгийн хор уршгийг арилгах сургалт, дадлага, туршлага солилцох олон улсын сургуулиар манай оролцогч нар үндэсний болон орон нутгийн түвшинд Онцгой байдлын ажиллагааны удирдлагын төвийг байгуулах, дотоод бүтэц зохион байгуулалтаар ажиллах, мэдээлэл солилцох, харилцан ажиллагаа зохион байгуулах, гамшигтай тэмцэх, хариу арга хэмжээ авах чиглэлээр туршлагаа хуваалцахаас гадна аврагч, гал сөнөөгч, эмч, мэргэжилтнүүд ур чадвараа нэмэгдүүллээ. Мөн бүсийн хэмжээнд тохиолдсон хавсарсан гамшиг, байгалийн аюулт үзэгдлийн үед олон улсын, улсын, орон нутгийн харилцан үйл ажиллагааг сайжруулах,орон нутгийн үйл ажиллагааны төлөвлөлт, бэлэн байдал, чадавхийг үнэлэх, салбар хоорондын харилцан ажиллагааг тодотгох, гамшгийн хор уршгийг арилгахад гадаад улс орон, олон улсын байгууллагаас хүмүүнлэгийн тусламж хүсэх, тусламжийг шуурхай хүлээн авах, гамшгийн голомтод үндэсний гамшигтай тэмцэх байгууллага, аврах багуудтай хамтран ажиллах арга хэмжээний төлөвлөлтийг сайжруулж, бие даан ажиллах чадвараа дээшлүүллээ. Олон улсын сургуулийг зохион байгуулахад бүх талын дэмжлэг үзүүлэн хамтран ажилласан АНУ-ын Элчин сайдын яам, Энэтхэг-Номхон далайн хуурай замын цэргийн командлалын удирдлага, бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн Австрали, Бангладеш, Канад, Энэтхэг, БНСУ, Лаос, Малдив, Непал, Филиппин, Шри Ланка, Тайланд, Вьетнам зэрэг 14 улсын төлөөлөл болон яам, агентлаг, хамтрагч байгууллагын оролцогч, Дорнод аймгийн удирдлага, иргэд, олон нийтэд талархлаа илэрхийлье" гэлээ.

“Говийн чоно-2024” гамшгийн хор уршгийг арилгах олон улсын сургалт, дадлага сургуулийн оролцогчдод гэрчилгээ болон дурсгалын медальоныг гардуулж, талархалаа илэрхийлсэн юм.

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Хичээлийн шинэ жилийн мэнд дэвшүүлье

Та, бидний хариуцлагатай үйлдэл үүсэж болзошгүй эрсдэл, аюулаас үр хүүхдээ хамгаална.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Есдүгээр сарын цаг агаарын ерөнхий төлөв

Есдүгээр сард өдөртөө харьцангуй дулаан өдрүүд үргэлжлэх боловч шөнөдөө дулаан алдалт эрчимжиж, агаарын температур огцом буурах, зарим үеүдэд уулархаг нутгаар нойтон цас орох, газар тариалангийн бүс нутгаар хяруу унах, хөрсөн дээр цочир хүйтрэх зэрэг үзэгдэл олон жилийн дундаж хугацаанаас харьцангуй эрт ажиглагдах магадлалтай байна.