Бие бүрэлдэхүүний сургалт, бэлтгэл

Цасны нурангид дарагдсан иргэний цогцсыг оллоо

Баян-Өлгий аймгийн Дэлүүн суманд энэ сарын 12-нд уулын цасны нурангид дарагдсан иргэний цогцсыг өнөөдөр буюу 17-ны 16:05 цагт 4 метрийн гүнээс оллоо.

Сураггүй болсон 5 иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна

Онцгой байдлын байгууллагад 15:00 цагийн байдлаар Ховд аймгийн Алтай, Булган, Үенч, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Түмэнцогт, Дундговь аймгийн Дэлгэрцогт суманд сураггүй болсон 6 дуудлага бүртгэгдэж, дуудлагын дагуу аймгуудын Онцгой байдлын газруудын алба хаагчид ажиллаж байна.

Хошууч Б.Баттогтох "Уурхайчин аврагчийн дурсамж, тэмдэглэл" шинэ ном гаргалаа

ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газрын  Уул уурхайн аврах ажиллагаа хариуцсан мэргэжилтэн, хошууч, техникийн ухааны доктор Б.Баттогтох “Уурхайчин аврагчийн дурсамж тэмдэглэл” номоо уул уурхайн салбарын инженер техникийн болон хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан ажилтнууд, аврагчид, аврах ажиллагааны удирдагч, их, дээд сургуулийн оюутнууд, сонирхсон хүн бүрд зориулан олны хүртээл болголоо.