Шинэ мэдээ

Монгол Улсад төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын эмэгтэй алба хаагчид хурандаа цол олгож эхэлсний 30 жилийн ой өнөөдөр тохиож байна

Өнөөдөр Монгол Улсад цэргийн эмэгтэй алба хаагчид хурандаа цол олгож эхэлсний 30 жилийн ойн хүрээнд ёслол хүндэтгэлийн энэ арга хэмжээг “Монгол хурандаа” нийгэмлэгээс төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудтайгаа хамтран анх удаа зохион байгууллаа.

Дэлгэрэнгүйnorth_east
Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг  танилцуулж, УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо

Хуульд нийт зохицуулалтын 40 орчим хувь буюу 42 зүйл, заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж, улсын нөөцийн тогтолцоог эдийн засгийн үр ашиг, шуурхай шийдвэр гаргалт, төр, хувийн хэвшлийн түншлэлд тулгуурлан шинэчлэхээр тусгасан байна. 

Төрийн жинхэнэ албан хаагчийн сул орон тоонд материалаа ирүүлэхийг урьж байна

Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 25 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журам”-ын 4 дүгээр зүйлийн 4.2-т заасны дагуу төрийн өөр байгууллага, нэгж хооронд шилжин ажиллахыг хүссэн төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдыг дараах албан тушаалд холбогдох материалаа цахим шуудангаар ирүүлэхийг урьж байна.

Бүх түвшинд гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр бодитой арга хэмжээ хэрэгжүүлэхийг уриаллаа

Жил бүрийн 10 дугаар сарын 13-нд тохиодог Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдөр тохиодог.

Гамшгийн үеийн хариу арга хэмжээний санхүүжилтийн тогтолцоог бэхжүүлэх талаар санал солилцлоо

Талууд гамшгийн дараах хохирол, хэрэгцээний үнэлгээний одоогийн аргачлалыг шинэчлэх шаардлагатай гэдэгт санал нэгдэж, Монгол Улсын нөхцөлд тохирсон үнэлгээний аргачлал боловсруулах, мэргэжлийн зөвлөх үйлчилгээ авах болон холбогдох техникийн туслалцааг Дэлхийн банкнаас үзүүлэх боломжийн талаар хэлэлцлээ.

Эрсдэлийн түвшинд нийцүүлэн зөвшөөрлийн ангиллыг шинэчиллээ

Тодруулбал, 23 тусгай зөвшөөрлийг энгийн зөвшөөрөлд, 8 энгийн болон тусгай зөвшөөрлийг мэдэгдлээр эрхлэх үйл ажиллагаанд шилжүүлсэн бөгөөд гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх үйл ажиллагааг тусгай зөвшөөрлөөс энгийн зөвшөөрлийн зохицуулалтад шилжүүлсэн юм.

Олон улсын магадлан итгэмжлэгдсэн сургалтын хөтөлбөрийн хүрээнд мэргэшүүлэх сургалтад хамрууллаа

Олон улсын магадлан итгэмжлэгдсэн “Онцгой байдал–Гамшиг судлал” бакалаврын сургалтын хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж байгаа 28 багц цагийн сургалтад Онцгой байдлын сургуулийн багш нар болон төгсөх дамжааны сонсогч хамрагдсан юм. 

Нийт дуудлагын 83 хувь нь обьектын гал түймэр байна

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт (2026.09.28-2026.10.04) нийслэлийн 8 дүүрэг, 18 аймгийн 35 суманд аюулт үзэгдэл, ослын 83 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.

“Өсвөр үе – бидний ирээдүй” нэгдсэн дадлага сургуулийг хоёр дахь жилдээ зохион байгууллаа

Энэ удаагийн арга хэмжээнд дүүргийн Боловсролын хэлтэс, Прокурорын газар, Цагдаагийн газар, Онцгой байдлын хэлтэс, Нэгдсэн эмнэлэг, Эрүүл мэндийн төв, Хүүхэд, гэр бүл, хөгжил, хамгааллын хэлтэс, Шүүх шинжилгээний хэлтэс, Улаан загалмайн хороо, Үндэсний аврах бригад, Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газар, Цагдаа, дотоодын цэргийн нэгдсэн сургалтын төв зэрэг байгууллага хамтран оролцсон байна.