Олон улсын магадлан итгэмжлэгдсэн сургалтын хөтөлбөрийн хүрээнд мэргэшүүлэх сургалтад хамрууллаа

A- A A+

ДХИС-ийн Онцгой байдлын сургууль болон Цахилгаан холбоо автоматжуулалтын инженерүүдийн холбоо хамтран цахилгаан тоног төхөөрөмжийн галын аюулгүй байдал, урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, мэдээлэх систем, галын дохиоллын автомат системийн чиглэлээр мэргэшүүлэх сургалтыг зохион байгуулж, гэрчилгээ олголоо. 


Олон улсын магадлан итгэмжлэгдсэн “Онцгой байдал–Гамшиг судлал” бакалаврын сургалтын хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж байгаа 28 багц цагийн сургалтад Онцгой байдлын сургуулийн багш нар болон төгсөх дамжааны сонсогч хамрагдсан юм. 


Сургалтыг тус сургуулийн “Цахилгаан тоног төхөөрөмжийн галын аюулгүй байдлын лаборатори”, “Автомат систем, усан хангамжийн лаборатори”-ыг түшиглэн зохион байгуулж, онолын мэдлэгийг практик дадлагатай уялдуулах, гал түймрийг эрт илрүүлэх, зарлан мэдээлэх, автомат унтраах тоног төхөөрөмж, системийн талаарх мэдлэг эзэмшүүллээ. 

Мөн барилга, байгууламжийн галын автоматжуулалтын системд үзлэг, шалгалт хийх, тоног төхөөрөмжийн бэлэн байдал, найдвартай ажиллагаа болон стандартын шаардлагад нийцсэн байдлыг үнэлэх арга зүйг эзэмшиж, мэргэжлийн ур чадвар эзэмшсэн юм. 

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэхийг 91.3 хувийн саналаар дэмжлээ

Улсын нөөцийн удирдлага, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, гамшгийн эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангах зорилгоор тус хуулийн төслийг боловсруулж, 2026 оны аравдугаар сарын 23-нд Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн юм.

“Эрэн хайх, аврах ажлын онол, арга зүй, туршлага, сургамж” эрдэм шинжилгээний бага хурал боллоо

“Эрэн хайх, аврах ажлын онол, арга зүй, туршлага, сургамж” эрдэм шинжилгээний бага хурал боллоо