Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлөөс хамтран дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн сурагчдыг хамруулсан “Өсвөр үе – Бидний ирээдүй” нэгдсэн арга хэмжээг хоёрдахь жилдээ зохион байгууллаа.

Арга хэмжээний хүрээнд гамшиг, ослын үеийн бэлэн байдлын сургалт, дадлагаас гадна гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хорт зуршил, донтолтын хор нөлөө, мэргэжил сонголтын талаар мэдээлэл, сургалт зохион байгуулж, сурагчидтай нээлттэй хэлэлцүүлэг өрнүүллээ.
.jpeg)
Мөн АНУ, ОХУ, БНХАУ, Чех, Унгар, Япон зэрэг улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамдын төлөөлөл оролцож, тухайн улс оронд суралцах боломж, тэтгэлэгт хөтөлбөрийн талаар мэдээлэл хүргэсэн нь энэ удаагийн арга хэмжээний онцлог байв.

Сурагчид гал түймэр, газар хөдлөлт болон бусад болзошгүй аюул, ослын үед сандарч тэвдэлгүйгээр өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангах талаар бодит нөхцөлд сургалт, дадлага хийж, эрэлч нохойн үзүүлбэр, гал түймэр унтраах дадлагатай танилцсан юм.
Түүнчлэн Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газар болон холбогдох мэргэжлийн байгууллагуудаас хар тамхи, сэтгэцэд нөлөөлөх бодис, хорт зуршлын хор нөлөө, донтолтоос урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл өгч, сурагчдын сонирхсон асуултад хариуллаа.

Энэ удаагийн арга хэмжээнд дүүргийн Боловсролын хэлтэс, Прокурорын газар, Цагдаагийн газар, Онцгой байдлын хэлтэс, Нэгдсэн эмнэлэг, Эрүүл мэндийн төв, Хүүхэд, гэр бүл, хөгжил, хамгааллын хэлтэс, Шүүх шинжилгээний хэлтэс, Улаан загалмайн хороо, Үндэсний аврах бригад, Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газар, Цагдаа, дотоодын цэргийн нэгдсэн сургалтын төв зэрэг байгууллага хамтран оролцсон байна.

2026/10/05
Шинэ мэдээХурандаа Ц.Уранчимэг “WIN DRR LEADERSHIP AWARDS 2026”-ын EXCELLENCE AWARD ангиллын шилдэг 10 эмэгтэйн нэгээр шалгарлаа
2026/10/05
Шинэ мэдээОй, хээрийн түймэр өмнөх оны мөн үетэй харьцуулахад 29 хувиар буурчээ
2026/10/05
Шинэ мэдээУлсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүллээ