Цагааннуур сум дахь эрэн хайх, аврах салбарын үйл ажиллагааг эхлүүллээ
Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд Эрэн хайх, аврах салбарын үйл ажиллагаа эхэлж өнөөдөр барилгын нээлтээ хийлээ.
Дэлгэрэнгүй
Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд Эрэн хайх, аврах салбарын үйл ажиллагаа эхэлж өнөөдөр барилгын нээлтээ хийлээ.
Дэлгэрэнгүй
Өнөөдөр Монгол Улсад цэргийн эмэгтэй алба хаагчид хурандаа цол олгож эхэлсний 30 жилийн ойн хүрээнд ёслол хүндэтгэлийн энэ арга хэмжээг “Монгол хурандаа” нийгэмлэгээс төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудтайгаа хамтран анх удаа зохион байгууллаа.
Дэлгэрэнгүй
Ажлын хэсгийн бүрэлдэхүүн Зил-130 загварын ЗА 70-10 улсын дугаартай ачааны автомашиныг 50 метрийн гүнээс нийт 56 цаг ажиллаж өнөөдөр буюу 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдөр амжилттай татан гаргалаа.
Дэлгэрэнгүй
2024/06/11
Шинэ мэдээТангараг өргөсөн хүн бүрийн мөрөөдөл болсон тэмцээн, уралдаануудад тогтмол амжилттай оролцож, өөрийн зорилгын төлөө өдөр бүр “тэмцэж”, ирээдүйн их амжилт өөд тэмүүлэх түүнийг Батбаярын Нямсүрэн гэдэг. Тэрбээр Хойд бүсийн төв-Орхон аймгийн Шуурхай удирдлага зарлан мэдээлэх тасагт дуудлага хүлээн авагчаар зургаа дахь жилдээ үүрэг гүйцэтгэж байна.
2024/06/06
Шинэ мэдээБи бахархах зүйл арвинтай, азтай хүн. Энэ байгууллагад 23 жил ажиллалаа. Гурван байгууллага нэгдэхээс өмнөхөн орсон, яг шилжилтийн үеийн бүтээгдэхүүн гэж болно. 2004 онд гурван байгууллага нэгдэхэд гал сөнөөгчөөр ажиллаж байсан. Онцгой байдлын байгууллагын анхны ёслолын жагсаалыг хийх бэлтгэлд ЗИЛ-130 машинаар тухайн үеийн Иргэний хамгаалалтын 122 дугаар анги буюу Үндэсний аврах бригад дээр очиж байлаа. Ингээд хамгийн анхны ёслолын жагсаалд алхаж байлаа. Үүнээс хойш Онцгой байдлын байгууллагын ёслолын жагсаалд өнөөдрийг хүртэл алхаж байна
2024/05/29
Шинэ мэдээЭлдэв эрээн, мяраангүй энгийн хэрнээ, дэлгээд уншсан хүнд хачин сонирхолтой номтой би түүнийг зүйрлэдэг. Монголд тохиолдсон, томоохонд тооцогдох 560 гаруй уул уурхайн ослын дуудлагад ажилласан гэхээр салбарынхаа “нэвтэрхий толь” нь гэлтэй. Налайхын уурхайд малтагчаар ажлын гараагаа эхэлж, нүүрсний далд уурхайд анх орж үзэхдээ эрдэнэсийн агуйд орсон мэт гайхан биширч байсан тэрээр цахилгааны слесарь, уулын инженер, уурхайчин-аврагч болсон. Ер нь уурхайгаас огтхон ч хөндийрөөгүй билээ. Түүнийг Балжиннямын Баттогтох гэдэг.
2024/05/22
Шинэ мэдээДуудлага хүлээн авагч гэдэг гал түймэр, гамшиг осол аль хэдийн гарчихсан үед буюу “өнгөрсөн цаг”-т ажил үүргээ гүйцэтгэдэг. Харин урьдчилан сэргийлэх асуудал хариуцна гэдэг “ирээдүй цаг”. Тиймээс элдэв “гай зовлонг" тойрох боломж хүн бүрт байгааг, өөрөөр хэлбэл залруулах боломжтой гэдгийг иргэдэд ойлгуулахын төлөө чармайн ажилладаг түүнийг Nematimes онцоллоо.
2024/05/21
Шинэ мэдээХүн бүрийг хэн бэ гэдгийг илтгэж байдаг сайхан зан чанар, үг, үйлдлүүд хараагүй байсан ч мэдрэгдэж байдаг. Тэр их мэдрэмжийг өөрийн мэдэлгүй бусдад өгч, амьдралын туршид “гарын авлага” болон түгээгдсээр байх нь ч бий. Энэ удаагийн “Онцлох ярилцлага”-ын зочноо тодорхойлох дээрх өгүүлбэрээс та бүхэн хэн бэ гэдгийг төсөөлөн таамаг дэвшүүлэн суугаа гэдэгт итгэлтэй байна. Түүнийг Д.Хадбаатар гэдэг. Тангараг өргөснөөс хойш 28 дахь жилдээ дэд ахлагчаас дэд хурандаа, гал сөнөөгчөөс ОБЕГ-т ахлах мэргэжилтэн хүртэлх албан тушаалыг хашиж явна.
2024/05/08
Шинэ мэдээОнцгой байдлын 20 жилийн ойд зориулсан “Бүтэн байг” нэртэй дууны клип цацагдаад удаагүй ч гол дүрийн аврагч залуу олны анхаарлыг ихэд татаад буй. Түүнийг мэргэжлийн жүжигчин гэж эндүүрэх хүн ч цөөнгүй. Тиймээс Нематаймс булан энэ удаагийн дугаартаа нийслэлийн Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн гал сөнөөгч, ахлагч Ж.Мөнхтулгыг танилцуулж байна.
2024/05/01
Шинэ мэдээМөрөөдөн байж зүтгэсэн сургуульдаа орох элсэлтийн шалгалтдаа унав. Дараа жил дахиад тэнцсэнгүй. Гурав дахь удаад харин тэр чадсан. “Би чадахгүй нь” гэсэн 1100 орчим өдрийн шаналал арилж сэтгэл амарсан тэр мөчөө Б.Хулан дурсах дуртай. Тангарагийн баяр дээр ирсэн аав, ээж хоёроо харахдаа “Энэ миний байх газар мөн, би одоо л зөв явж байна” хэмээн өөрөөрөө бахархаж байв. Харин одоо даваа гараг бүрийн өглөө төрийн далдаагаа мандуулах, бөмбөрийн нижигнээнд парадад алхаж явах үеийн омогшил мэдрэмж нь тангаргын баяраар төрсөн бодлыг нь улам батжуулдаг аж.
2024/04/25
Шинэ мэдээОБЕГ-ын Захиргааны удирдлагын газрын Захиргааны удирдлагын хэлтсийн дарга, хурандаа Н.Чанцалтай хоббиных нь талаар ярилцлаа.