Хэвлэлийн хуудаснаа

Монгол Улсад төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын эмэгтэй алба хаагчид хурандаа цол олгож эхэлсний 30 жилийн ой өнөөдөр тохиож байна

Өнөөдөр Монгол Улсад цэргийн эмэгтэй алба хаагчид хурандаа цол олгож эхэлсний 30 жилийн ойн хүрээнд ёслол хүндэтгэлийн энэ арга хэмжээг “Монгол хурандаа” нийгэмлэгээс төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудтайгаа хамтран анх удаа зохион байгууллаа.

Дэлгэрэнгүйnorth_east
Онцгой мэдээ №03 (201)

Онцгой мэдээ №03 (201)

Цэргийн тэсвэр, тэвчээрт сургаж хатуужуулсан Онцгой албаараа үргэлж бахархдаг

Аливаа зүйлийн хэм хэмжээг яг таг тааруулж амьдарна гэдэг хувь хүний төлөвшлөөс ихээхэн хамаардаг байх. Зарчимч хэрнээ зөөлөн, хариуцлагатай атлаа хамтач. Хэнтэй ч хязгаарын шугам давахгүйгээр харилцана. Нэг тийм халдаж боломгүй юм шиг хэрнээ, хамтран зүтгэгч бүрийнхээ хүндлэл хүлээсэн бүсгүй өмнө минь сууна. Түүнийг Лхагвадоржийн Золзаяа гэдэг.

Э.Амарбаяр: Бусдыг аврахын тулд олон зүйлийг чаддаг байх хэрэгтэй

Цэргийн албаа амжилттай хаагаад 2012 онд Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Сургалтын төвд нэг жилийн ахлагч бэлтгэх дамжаанд суралцаж төгсөөд, Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Аврах тусгай анги, одоогийн Үндэсний аврах бригадад усчин аврагчаар, дэд ахлагч цолтой томилогдон ажлын гараагаа эхлүүлжээ.

Онцгой мэдээ №02 (200)

Онцгой мэдээ №02 (200)

У.Ахыт: Гал сөнөөгчийн ажил секунд, долиор хэмжигддэг. Тиймээс гал сөнөөгч хүн маш хурдан шаламгай, нямбай байх ёстой

Түүнийг Ховд аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 48 дугаар ангийн гал сөнөөгч, ахлах ахлагч У.Ахыт гэдэг.

Ажлаа чин сэтгэлээсээ...

"Би зургаа дахь жилдээ Чингэлтэй дүүргийн гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангид ажиллаж байна. Гал унтрааж, ард иргэдийнхээ амь нас, эд хөрөнгийг нь хамгаалж байна гэж бодоод,мэргэжлээрээ бахархаад л явж байдаг даа.

“ОНЦГОЙ БАЙДЛЫН ЦАГ” НЭВТРҮҮЛЭГ №166

“Онцгой байдлын цаг” нэвтрүүлгээ 14 хоног тутамд давталттайгаар МҮОНТ-ийн 1, 2 дугаар суваг, Өлзий, Newschannel, TV24 телевизүүдээр тус тус хүлээн авч үзээрэй.

Т.Ууганбаяр: Зайлшгүй аврагч, аврах ажиллагааны багаж хэрэгсэл шаардахааргүй нөхцөл байдалд өөрийгөө авран хамгаалах арга ухаанд хүн бүр суралцаасай гэж боддог

Ерөнхий зохицуулагч гэдэг үүрэг гүйцэтгэх хугацаандаа нийслэл, 21 аймгийн хэмжээнд ажиллаж байгаа бүрэлдэхүүнтэй холбоотой ажиллаж, удирдлага, зохицуулалтаар ханган үүрэг чиглэл өгч хамтран ажилладаг. Өөрөөр хэлбэл, аюулд өртсөн иргэн манайд дуудлага өглөө гэхэд хаанаас ямар хүн хүч гаргаж, хэрхэн ажиллуулах гэх зэргээр зохицуулалт хийдэг гэсэн үг.