Ажлаа чин сэтгэлээсээ...

A- A A+

"Алхам" пейж хуудас НОБГ-ын Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах  дугаар ангийн аврагч-гал сөнөөгч, ахлах ахлагч А.Аюурзаныг онцолсон байна.

"Би зургаа дахь жилдээ Чингэлтэй дүүргийн гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангид ажиллаж байна. Гал унтрааж, ард иргэдийнхээ амь нас, эд хөрөнгийг нь хамгаалж байна гэж бодоод,мэргэжлээрээ бахархаад л явж байдаг даа.

Галын дуудлагад дөрвөн гал сөнөөгч, нэг холбоочин, хоёр жолооч, нэг дарга гээд наймуулаа очдог юм. Бүгд өөр өөрийн үүрэгтэй. Эхэн үедээ дуудлага ирэхээр сандардаг байснаа нуух юун. Одоо бол айх, сандрах юм байхгүй. Юу шатаж байна, ямархуу түвшинд явж байна гэх зэргээр анхны ойлголтоо утсаар авчихдаг учраас сэтгэл зүйн бэлтгэлтэй очдог. Үүний тулд л байнгын дасгал, сургуулилт хийдэг шүү дээ. Өглөө бүр ээлж солилцож, тухайн өдрийн үүрэг болон техник хэрэгслээ хүлээн авч, дутуу хүтүүгээ ярилцаад, 09-11 цагийн хооронд бэлтгэлээ хийдэг юм. Ийм гал гарвал яаж унтраах юм, тийм гал байвал ямар схем дэлгэх юм, шатаа яаж байрлуулах вэ, тасгийнхаа гал сөнөөгчидтэй хэрхэн ойлголцох вэ гээд л сэтгэл зүй, биеийн хүч, хатуужлын бүхий л дасгал сургуулилт хийдэг юм.

Нэг бүрчлэн тооцоогүй ч багцаагаар 200 гаруй хүний амь нас, эд хөрөнгийг аварсан байх аа. Замын ачаалал их юм уу, дуудлагаа хожимдож өгсөн зэргээс болоод биднийг очих үед аль хэдий нь ээ хүмүүс түлэгдэж, угаартаж, нас барсан байх л хамгаас харамсалтай. Бусдаар бол ажлынхаа бүхий л үед дуртай.

Мэргэжилдээ эзэн байх сан гэж их хичээдэг. Ер нь аврагч, гал сөнөөгч гэх мэргэжлийг сонгосон бол бусдаас илүү хичээж, жирийн хүмүүсээс илүү байхгүй бол болохгүй."

Эх сурвалж:https://www.facebook.com/alham.uud

Гэрэл зургийг  Injinaash Bor

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Томилгоот бүрэлдэхүүний хүч, хэрэгслийн бэлтгэл, бэлэн байдлыг шалгалаа

ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, хурандаа А.Дашнямаар ахлуулсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн өнөөдөр 06:00 цагт "Улбар шар" дохиогоор аймгийн Онцгой комисс, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, томилгоот бүрэлдэхүүний хүч, хэрэгслийн бэлтгэл, бэлэн байдлыг шалгалаа.

Бэлчээрийн ургамлын ургалт нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна

Сүхбаатар, Дундговийн зарим, Өмнөговь, Говь-Алтай, Хэнтийн ганц нэг сумдын зарим хэсгээр муу байна.

Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгдлээ

Нийт дуудлагын 65 нь обьектын гал түймэр, 3 нь ой, хээрийн гал түймэр, 9 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байна.