Гадаад мэдээ

Монгол Улсад төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын эмэгтэй алба хаагчид хурандаа цол олгож эхэлсний 30 жилийн ой өнөөдөр тохиож байна

Өнөөдөр Монгол Улсад цэргийн эмэгтэй алба хаагчид хурандаа цол олгож эхэлсний 30 жилийн ойн хүрээнд ёслол хүндэтгэлийн энэ арга хэмжээг “Монгол хурандаа” нийгэмлэгээс төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудтайгаа хамтран анх удаа зохион байгууллаа.

Дэлгэрэнгүйnorth_east
ОХУ-ын Алс Дорнодын Сахалин мужид их хэмжээний цас орсон байна

ОХУ-ын  Алс Дорнодын Сахалин мужид энэ сарын 24-ний өдрөөс эхлэн их хэмжээний цасан шуурга гурван өдөр үргэлжилж, урд өмнө нь болж байгаагүй байгалийн аюулт үзэгдэл тохиолоо. 

Шведийн Стокгольм хотод их хэмжээний цас орж, авто тээврийн замуудыг хаажээ

Шведийн Стокгольм хотод өчигдөр буюу 17-нд  их хэмжээний цас орсны улмаас баруун өмнөд бүсийн нутгийн авто тээврийн замуудыг хаасан байна. Мөн Амстердам руу хөөрөх байсан 124 зорчигчтой нислэг цуцлагдаж, галт тэрэгний хөдөлгөөнийг зогсоон, сургуулиудыг хаасан талаар орон нутгийн хэвлэлүүд мэдээллээ

Цасан шуурганы улмаас 4 хүн амь насаа алдаж, 110.000 орчим айл өрх цахилгаангүй болжээ

АНУ-ын ихэнх нутгаар цасан шуурга шуурч, цочир хүйтэрсэний улмаас дөрвөн хүн амь насаа алдаж, 15 хүн осгож, 110.000 орчим айл өрх цахилгаагүй болжээ.

Танзанид алтны уурхайд нуранги үүсэж, 22 уурхайчин амиа алджээ

Танзанийн хойд бүс нутагт орших Симию мужид өнгөрөгч бямба гарагийн өглөө бороо орсны улмаас алтны уурхайд нуранги үүсэж, 22 уурхайчин амиа алдсан байна.

Байгалийн аюулт үзэгдлийн улмаас 12 хүн амь насаа алдсан байна

 Бразил улсын Рио де Жанейро хотноо өчигдөр буюу нэгдүгээр сарын 15-нд хүчтэй хар салхи шуурч, 24 цагийн хугацаанд нийт 3.9 инч бороо орсны улмаас үер бууж, байгалийн аюулт үзэгдэл тохиолдлоо.  

Галт уул дэлбэрсний улмаас хотын бүх хүн амыг нүүлгэн шилжүүлээд байна

Исландын Гриндавикийн ойролцоо өчигдөр буюу ням гарагт хоёр галт уул дэлбэрч, хот руу лааваа урссан бөгөөд хотын бүх хүн амыг нүүлгэн шилжүүлээд байна.   Өнгөрсөн арванхоёрдугаар сард болсон галт уул дэлбэрсний дараа хамгаалалтын далан байгууламжуудыг байгуулсан ч халуун урсаж байгаа гал заримыг нь эвдэж, сүйтгэжээ.

Он гарсаар дэлхий дахинд тохиолдсон гамшигт үзэгдлийн тойм

Дэлхий дахинд 2024 он гарсаар эхний долоо хоногт улс орнуудад тохиолдсон байгалийн гамшигт үзэгдэл, ослын талаар мэдээллийг тоймлон хүргэж байна.

Цасан шуурганы улмаас 12 мужийн 811.00 орчим айл өрх, аж ахуйн нэгжийн цахилгаан тасарчээ

АНУ-ын зүүн бүс нутагт өнгөрөгч мягмар гарагт буюу энэ сарын 9-нд хүчтэй цасан шуурга шуурч, 12 муж улсын 811.000 орчим айл өрх, аж ахуйн нэгжийн цахилгаан эрчим хүч тасарсан байна.