Байгалийн аюулт үзэгдлийн улмаас 12 хүн амь насаа алдсан байна

A- A A+

 Бразилийн Рио де Жанейро хотноо өчигдөр буюу нэгдүгээр сарын 15-нд хүчтэй хар салхи шуурч, 24 цагийн хугацаанд  3.9 инч бороо орсны улмаас үер бууж, байгалийн аюулт үзэгдэл тохиолдлоо.  

Байгалийн аюулт үзэгдлийн улмаас нийт 12 хүн үерийн усанд живж, хөрсний гулгалт болон тогонд цохиулж амь насаа алдсан бөгөөд 18 хот, суурин газар тог цахилгаан тасарсан  байна.

  Аянга цахилгаантай бороо орж хөрсний гулгалт үүсэх өндөр эрсдэлтэй байгаа учраас мэргэжлийн байгууллагаас ард иргэдэд аянга цахилгааны үед усан бассейн болон далайд сэлэхгүй байх,төмөр хийцтэй эд зүйлээс болгоомжлохыг анхааруулжээ. Үүссэн нөхцөл байдлын хор уршгийг арилгахаар цэргийн, нисэх хүчний болон түргэн тусламжийн нийт 2400 алба хаагч ажиллаж байна.

Эх сурвалж: abcnews.go.com

Орчуулсан:Б.Гэрэлзаяа 

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Ой, хээрийн гал түймэртэй тэмцэх чиглэлээр хамтран ажиллах талаар санал солилцлоо

Ой, хээрийн гал түймэртэй тэмцэх чиглэлээр хамтран ажиллах талаар санал солилцлоо

NEMA Podcast-21

Зочин: ОБЕГ-ын Захиргаа, эрх зүй, хүний нөөцийн газрын Эрүүл мэнд, сэтгэлзүйн хэлтсийн дарга, хурандаа Д.Хонгор

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ