Шведийн Стокгольм хотод өчигдөр буюу 17-нд их хэмжээний цас орсны улмаас баруун өмнөд бүсийн нутгийн авто тээврийн замуудыг хаасан байна. Мөн Амстердам руу хөөрөх байсан 124 зорчигчтой нислэг цуцлагдаж, галт тэрэгний хөдөлгөөнийг зогсоон, сургуулиудыг хаасан талаар орон нутгийн хэвлэлүүд мэдээллээ.
Энэ сарын эхээр тус улсад орсон цасан шуурганы улмаас 1000 орчим тээврийн хэрэгсэл 24 цагийн турш цасанд боогдсон бол Шведийн хамгийн өмнөд муж дахь E22 хурдны замын хэсгийг хаасан билээ.
Шведийн Ус, цаг уурын хүрээлэнгээс (SMHI) цаг агаарын нийт нутгаар их хэмжээний цас орж, хүчтэй салхи шуургатай байхыг анхааруулж, цасан шуурга зүүн хойд зүгт үргэлжлэн Стокгольм хотод хүрч, хойд зүг рүү шилжих төлөвтэй байгаа аж.
Эх сурвалж:https://english.news.cn/europe/index.htm
2024/01/18
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ
2024/01/18
Шинэ мэдээЭнхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн алба хаагчдыг хүлээн авч уулзлаа
2024/01/18
Шинэ мэдээМонгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр ОБЕГ болон Улсын онцгой комиссын шуурхай штабт ажиллаж, 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл, гамшгийн эрсдэлийн үнэлгээ, хариу арга хэмжээний бэлэн байдалтай танилцан, холбогдох үүрэг, чиглэлийг өглөө.