Дотоод мэдээ

Монгол Улсад төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын эмэгтэй алба хаагчид хурандаа цол олгож эхэлсний 30 жилийн ой өнөөдөр тохиож байна

Өнөөдөр Монгол Улсад цэргийн эмэгтэй алба хаагчид хурандаа цол олгож эхэлсний 30 жилийн ойн хүрээнд ёслол хүндэтгэлийн энэ арга хэмжээг “Монгол хурандаа” нийгэмлэгээс төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудтайгаа хамтран анх удаа зохион байгууллаа.

Дэлгэрэнгүйnorth_east
“Сонсогчийн алдар” гардан тулааны олон улсын тэмцээнд 12 алба хаагч оролцож байна

Энэ сарын 18-19-ний өдрүүдэд боолж байгаа тус тэмцээнд Монгол, БНХАУ, БНСВУ,  Бүгд Найрамдах Казакстан Улс, Бүгд Найрамдах Узбекстан Улсын 40 багийн 300 гаруй тамирчин оролцож,  гардан тулаан, өөрийгөө хамгаалах гэсэн хоёр төрлөөр өрсөлдөж байна.

Салбар, нэгжүүдийн үйл ажиллагаатай танилцаж, мэргэжил, аргазүйн зөвлөгөө өгч ажиллалаа

Энэ үеэр Онцгой байдлын байгууллагаас авч хэрэгжүүлж байгаа бодлого, хууль, эрх зүйн орчин, гадаад хамтын ажиллагаа, төсөл, хөтөлбөрүүд, алба хаагчдын  үүрэг гүйцэтгэх чадавх, нийгмийн баталгааг хангах чиглэлээр байгууллагын хэмжээнд хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааны талаар мэдээлэл өглөө.

Өвлийн саруудад нутгийн хойд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн байх төлөвтэй байна

Тухайлбал,  2025 оны Арванхоёрдугаар сард төв болон зүүн аймгуудын нутгаар олон жилийн дунджаас хүйтэн, нутгийн баруун өмнөд хэсгээр олоон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх бол 2026 оны нэгдүгээр сард ихэнх нутгаар оолон жилийн дунджийн орчим байх хэдий ч Говь-Алтай, Баянхонгорын өмнөд, Өмнөговийн баруун хэсгээр оолон жилийн дунджаас дулаан, хоёрдугаар сард Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг бүс нутгуудаар олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.

Гол, нуурын мөсөн дээгүүр зорчиж, эрүүл мэнд, амь насаа эрсдэлд оруулахгүй байхыг онцгойлон анхааруулж байна

Он гарсаар улсын хэмжээнд өнөөдрийг хүртэл 23 удаагиийн гол, нуурын мөс цөмөрсөн дуудлагаар Онцгой байдлын байгууллагын алба хаагчид ажиллаж, 16 тээврийн хэрэгслийг татан гаргаж,  22 иргэний амь насыг авран хамгаалсан.

Алба хаагчид 21 иргэний амь насыг аварч, 36 иргэний аюулгүй байдлыг ханган ажиллалаа

Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 21 иргэний амь насыг авран хамгаалж, 36 иргэнийг утаажилтын бүсээс гаргаж, аюулгүй байдлыг ханган ажиллалаа.

Баян-Өлгий, Увс, Ховдын ихэнх нутгаар зудын эрсдэл үүсэх төлөвтэй байна

Зудын урьдчилсан төлөвөөс харахад мал өвөлжилт нийт нутгийн 2 хувьд нэн их, 16 хувьд их, 36 хувьд дунд, 29 хувьд бага, 17 хувьд хүндрэлгүй байхаар байна.

Талархал

Онцгой байдлын ерөнхий газрын дэргэд Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийг байгуулж, нисдэг тэргээр түргэн тусламж үзүүлэх боломжтой боллоо зэрэг олон ажлыг санаачлан, хийж, хэрэгжүүлэхэд сэтгэл, зүтгэл гарган, дэмжин ажилласан эрхэм Монгол Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан танд ТАЛАРХАЛ илэрхийлье.

Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичгийн тэргүүлэх чиглэл, зорилтыг хэрэгжүүлэх III үе шатны төслийн хэлэлцүүлгийг зохион байгууллаа

Тус баримт бичгийг хэрэгжүүлэх хүрээнд Монгол Улсын Засгийн 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 355 дугаар тогтоолоор “Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн үйл ажиллагааны хүрээг Монгол Улсад хэрэгжүүлэх дунд хугацааны стратеги”-ийг баталж, 2017-2020, 2021-2025, 2026-2030 он хүртэл 3 үе шаттайгаар хэрэгжүүлж байна.