Монгол Улсын Шадар сайдын аймаг, орон нутгийн Засаг дарга нартай байгуулсан гэрээний хэрэгжилтийг хангах, Боловсролын ерөнхий хуулийн 14.4-т "Бүх түвшний боловсролын сургалтын хөтөлбөрт дараах агуулгыг заавал тусгаж, боловсролын сургалтын байгууллага өмчийн хэлбэр харгалзахгүй хэрэгжүүлнэ" гэж заасны дагуу “Аюулгүй амьдрах ухаан” сургалтын сургагч багш бэлтгэх ажлыг улс орон даяар үе шаттайгаар зохион байгуулж эхэллээ.

Анхны сургалтад Говьсүмбэр аймгийн Сүмбэр, Шивээговь, Баянтал сумдын ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, Политехник коллежийн нийт 54 эрхлэгч, багш, ажилтан нарыг хамруулж,сургагч багшаар бэлтгэлээ.

Тус сургалт нь жилээс жилд өсөн нэмэгдэж байгаа уур амьсгалын өөрчлөлт, байгаль цаг уурын гаралтай гамшиг, аюулт үзэгдэл, ослын эрсдэлээс өөрийгөө болон бусдыг хамгаалах мэдлэг, чадварыг боловсролын байгууллагын түвшинд түгээн дэлгэрүүлэх зорилгын хүрээнд зохион байгуулагдаж байгаа гэдгээрээ онцлог юм.
Ингэснээр гамшгийн эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх агуулгыг сургууль болон сургуулийн өмнөх боловсролын байгууллагаар дамжуулан хүүхэд, багачууд, суралцагчдад системтэй хүргэх боломж бүрдлээ.

Онцгой байдлын ерөнхий газраас Боловсролын ерөнхий газартай хамтран хэрэгжүүлж байгаа тус сургалтыг цаашид улсын хэмжээний 876 сургуулийн багш нарыг сургагч багшаар бэлтгэн, 24 цагийн модуль хөтөлбөрөөр “Аюулгүй амьдрах ухаан” сургалтыг жигд, хүртээмжтэй хүргэх зорилтыг хэрэгжүүлэн ажиллаж байна.

Сургалтыг орон даяар зохион байгуулснаар гамшгаас хамгаалах боловсролыг бүх шатны боловсролын байгууллагыг бэхжүүлэх, хүүхэд, багачуудын аюулгүй байдлын мэдлэг, дадлыг нэмэгдүүлэх, эрсдэлийн талаарх зөв ойлголтыг төлөвшүүлэхэд чухал хувь нэмрээ оруулах юм.

2026/03/10
Шинэ мэдээОнцгой байдлын ерөнхий газраас Боловсролын ерөнхий газартай хамтран хэрэгжүүлж байгаа тус сургалтыг цаашид улсын хэмжээний 876 сургуулийн багш нарыг сургагч багшаар бэлтгэн, 24 цагийн модуль хөтөлбөрөөр “Аюулгүй амьдрах ухаан” сургалтыг жигд, хүртээмжтэй хүргэх зорилтыг хэрэгжүүлэн ажиллаж байна.
2026/03/10
Шинэ мэдээмаргааш буюу 11-ний өдрөөс эхлэн баруун аймгуудын нутгаар цаашдаа ихэнх нутгийг хамарч нойтон цас, цас орж цасан шуурга шуурч, хүчтэй салхи цаг агаарын аюултай үзэгдлийн хэмжээнд хүрч шуурах төлөвтэй байна.
2026/03/10
Шинэ мэдээМонгол Улсын Шадар сайдын баталсан “Гамшгийн эрсдэлийн ерөнхий үнэлгээ хийх нэгдсэн удирдамж”-ийн дагуу 2026 оны хаврын шар усны үерийн аюул, өртөх байдал, эмзэг байдлын ерөнхий үнэлгээ хийлээ.