Монгол Улсын Шадар сайдын 2026 оны 02 дугаар сарын 05-ны 27 дугаар тушаалаар батлуулсан “Гамшгийн эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх арга хэмжээний нэгдсэн удирдамж”-ийн хүрээнд Онцгой байдлын байгууллагаас мөс цөмрөх аюулаас урьдчилан сэргийлэх ажлыг улсын хэмжээнд эрчимжүүлэн ажиллаж байна.
Энэ хүрээнд Хөвсгөл нуурын мөс цөмрөх аюултай хэсгээр зорчихгүй байхыг аймгийн Засаг даргын 2026 оны нэгдүгээр сарын 12-ны өдрийн А/31 дүгээр, Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны захирагчийн 2026 оны нэгдүгээр сарын 13-ны өдрийн А/08 дугаар “Мөсөн замын тээврийг хориглох тухай”, Ханх сумын Засаг даргын 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн А/64 дүгээр “Мөсөн замын тээврийг хориглох тухай” захирамжаар тус тус хориглосон.
Тус хориглосон шийдвэрийг зөрчиж, мөсөн дээгүүр зорчсоноос иргэд эрүүл мэнд, эд хөрөнгө, амь насаараа хохирох тохиолдол бүртгэгдсээр байгаа бөгөөд он гарсаар тус аймагт өнөөдрийн байдлаар /2026.03.12/ мөс цөмөрсөн 8 удаагийн дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын алба хаагчид үүрэг гүйцэтгээд байна.
Гамшгаас хамгаалах тухай хуулийн
Он гарсаар захирамжаар хориглосон замаар зорчиж аюулгүй байдлаа хангаагүй ослын 3 тохиолдол гарч, Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч зөрчлийн хэрэг үүсгэж, аврах ажиллагааны үед төрийн байгууллага болон дайчлагдан ажилласан иргэнээс гарсан зардлуудыг нөхөн төлүүлэх арга хэмжээг хэрэгжүүлж байна.
Гамшгаас хамгаалах тухай хуулийн дээрх заалтыг зөрчвөл Зөрчлийн тухай хуулийн
Тиймээс иргэд, тээвэрчид та бүхэн мөсөн дээгүүр зорчихгүй байх, аж, ахуйн нэгж, байгууллагууд мөсний баяр, арга хэмжээ болон тэмдэглэлт ой зэрэг үйл ажиллагааг зохион байгуулахгүй байж, үүсэж болзошгүй эрсдэлээс хамгаалж, иргэний үүргээ биелүүлэхийг зөвлөж байна.
2026/03/11
Онцгой байдлын цаг“Онцгой байдлын цаг” нэвтрүүлгээ 14 хоног тутамд давталттайгаар МҮОНТ-ийн 1, 2 дугаар суваг, Малчин, UBS телевизүүдээр тус тус хүлээн авч үзээрэй.
2026/03/11
Шинэ мэдээТус арга хэмжээнд нийслэлийн хүрээнийн Онцгой байдлын байгууллагын анги, салбар, нэгжийн алба хаагчид хамрагдаж, сэтгэлзүйч Г.Наранбаатар лекц уншиж, харилцан ярилцлага хийж, туршлага, мэдээллээ хуваалцсан бол дуучин О.Гантулга ая дуугаа өргөж, алба хаагчдад ажлын амжилт хүслээ.
2026/03/11
Шинэ мэдээДуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, нийт 5 иргэний амь насыг авран хамгаалж, утаажилтын бүсээс 59 иргэнийг гаргаж, аюулгүй байдлыг хангалаа.