Дотоод мэдээ

Монгол Улсад төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын эмэгтэй алба хаагчид хурандаа цол олгож эхэлсний 30 жилийн ой өнөөдөр тохиож байна

Өнөөдөр Монгол Улсад цэргийн эмэгтэй алба хаагчид хурандаа цол олгож эхэлсний 30 жилийн ойн хүрээнд ёслол хүндэтгэлийн энэ арга хэмжээг “Монгол хурандаа” нийгэмлэгээс төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудтайгаа хамтран анх удаа зохион байгууллаа.

Дэлгэрэнгүйnorth_east
Улсын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцсон баг тамирчдад баяр хүргэлээ

Тус тэмцээнд  ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир-техникийн спорт хорооноос зургаан тамирчин оролцож, гурван алт, нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртэж, багийн дүнгээр анх удаагаа гутгаар байрт шалгарсан амжилтыг үзүүлсэн юм.

БНТУ-ын Засгийн газрын бакалавр, магистрын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдахыг урьж байна

Тус тэтгэлэгт хөтөлбөрт бакалаврын түвшинд 21, магистрын түвшинд 30, докторын түвшинд 35-аас доош насны иргэд бүртгүүлэх боломжтой. Зарим их, дээд сургуулийн сургалт, мэргэжлийн онцлогоос шалтгаалан англи хэлний түвшин тогтоох шалгалтын оноо (SAT, TOEFL, DELF, YDS) шаарддаг бөгөөд түвшин тогтоох шалгалтын оноогүй иргэдийн бүртгэлийг тухайн ангилалд нь сонгон шалгаруулах боломжгүй.

Аюулт үзэгдэл, ослын 108 удаагийн дуудлага бүртгэгдэж, 19 иргэний амь насыг авран хамгааллаа

 Нийт дуудлагын  69 нь гал түймэр, 8 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, хоёр нь геологийн гаралтай аюулт үзэгдэл байна.

Тамирчид багийн дүнгээр гутгаар байрт шалгарлаа

Тодруулбал, эмэгтэйчүүдийн 48 кг-ийн жинд ОУХМ Л.Алтанцэцэг, 54 кг-ийн жинд ОУХМ О.Есүгэн, 57 кг-ийн жинд ОУХМ Э.Мичидмаа нар алт, эрэгтэйчүүдийн 65 кг-ийн жинд ОУХМ Б.Мишээлт мөнгө, 50 кг-ийн жинд спортын мастер Л.Даваадорж, 55 кг-ийн жинд ОУХМ Д.Ганболд нар хүрэл медалийн эзэн боллоо.

Төслийн хүрээнд боловсруулсан эрсдэлийн үнэлгээ болон гамшгаас хамгаалах төлөвлөгөөг танилцууллаа

Мөн хяналт шалгалтыг зохион байгуулах чиглэлээр зөвлөлдөж, төслийн хүрээнд боловсруулсан эрсдэлийн үнэлгээ болон гамшгаас хамгаалах төлөвлөгөөг танилцууллаа.

Гэр хорооллын авто замын 10 хувь нь хаалттай, гал унтраах автомашин зорчих боломжгүй нөхцөлд байна

Машин очих боломжгүй, мухар гудамж, үерийн аманд буусан, үерт автах магадлалтай, өндөр хүчдэл дор буусан, машин эргэх боломжгүй, мухар, үерийн даланд байрласан, гудамж нарийсгасан, зам хааж сунгаж хашаа барьсан, өндөрлөг газарт буусан зэрэг 396 байршлыг тодорхойлон гаргасан байна. 

БНТУ-ын ойн түймрээс урьдчилан сэргийлэх дэвшилтэт арга технологийн туршлагыг нэвтрүүлэхээр тохиролцлоо

Мөн хөнөөлт шавж, ой, хээрийн түймэртэй тэмцэх шаардлагатай материал, техник хэрэгслээр хангаж, хүний нөөцийн чадавхыг дээшлүүлэхээс гадна тус улсын ойн гал түймрээс урьдчилан сэргийлэх чиглэлээр шинжлэх ухаан, байгаль орчны судалгаанд тулгуурласан дэвшилтэт арга барилыг Монгол Улсад нэвтрүүлэхээр тохиролцлоо.

Хөвсгөл нуурын мөсөн дээгүүр зорчихгүй байх хориглосон тэмдгийг байрлууллаа

Хөвсгөл аймгийн Хөвсгөл нуур Хатгал тосгоны орчим битүү мөсөн бүрхүүлтэй, мөсний зузаан 58 см, Ханх орчимд битүү мөсөн бүрхүүлтэй, мөсний зузаан 52 см байгаа нь олон жилийн дунджаас 20-25 см-ээр бага байна.