ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, хурандаа Ц.Ганзориг улсын аварга шалгаруулах насанд хүрэгчдийн боксын тэмцээнд амжилттай оролцсон баг тамирчдыг хүлээн авч уулзан, баяр хүргэлээ.

Тус тэмцээнд ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир-техникийн спорт хорооноос зургаан тамирчин оролцож, гурван алт, нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртэж, багийн дүнгээр анх удаагаа гутгаар байрт шалгарсан амжилтыг үзүүлсэн юм.

Энэ үеэр хурандаа Ц.Ганзориг, Онцгой байдлын байгууллагын болоод улсынхаа нэрийг өндөрт өргөж, улсын, тив, дэлхийн тэмцээн, уралдаанд амжилттай оролцож ирсэнд талархал илэрхийлж, амжилт хүслээ.

2025/01/20
Шинэ мэдээУулзалтын эхэнд хошууч генерал Г.Ариунбуян Монгол Улсын Засгийн газраас Гамшгийн эрсдэлийг бууруулах дунд хугацааны стратегийн 2030 он хүртэл 3 үе шаттайгаар хэрэгжүүлж байна. Тус стратеги нь Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичигт суурилсан бөгөөд Тогтвортой хөгжлийн хөтөлбөр 2030, Уур амьсгалын өөрчлөлтийн Парисын хэлэлцээр, мөн Хотжилтын шинэ хөтөлбөр зэрэг хөгжлийн баримт бичигтэй нягт уялдаж байгааг онцолсон юм.
2025/01/20
Шинэ мэдээМөн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын “Эрт сэрэмжлүүлгийг хүн бүрт” санаачилгыг Монгол Улсын Засгийн газар дэмжин, төрийн бодлогодоо уялдуулан хэрэгжүүлж, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, гамшгийн эрсдэлийг бууруулахад анхаарч ажиллаж байгааг хошууч генерал Г.Ариунбуян танилцууллаа.
2025/01/20
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ