БНТУ-ын Засгийн газрын бакалавр, магистрын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдахыг урьж байна

A- A A+

Бүгд Найрамдах Турк Улс нь олон улсын түвшний боловсролын боломж, баялаг мэдлэг туршлагаас гадна дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн олон улсын оюутнуудад Туркийн хамгийн нэр хүндтэй их, дээд сургуульд суралцах тэтгэлэг олгодог.

Türkiye Scholarships нь Засгийн газраас санхүүжүүлдэг, өрсөлдөөнт тэтгэлэгт хөтөлбөр бөгөөд шилдэг оюутан, судлаачдад Туркийн шилдэг их дээд сургуулиудад урт болон богино хугацааны хөтөлбөрт хамруулах зорилгоор олгодог юм. 

Тус тэтгэлэг нь улс орнуудын хамтын ажиллагаа, нийгэм хоорондын харилцан ойлголцлыг бэхжүүлэх зорилготой ирээдүйн удирдагчдын сүлжээг бий болгох зорилготой.

Тэтгэлэгт хөтөлбөрт бакалаврын түвшинд 21, магистрын түвшинд 30, докторын түвшинд 35-аас доош насны иргэд бүртгүүлэх боломжтой. Зарим их, дээд сургуулийн сургалт, мэргэжлийн онцлогоос шалтгаалан англи хэлний түвшин тогтоох шалгалтын оноо (SAT, TOEFL, DELF, YDS) шаарддаг бөгөөд түвшин тогтоох шалгалтын оноогүй иргэдийн бүртгэлийг тухайн ангилалд нь сонгон шалгаруулах боломжгүй.

Бүртгүүлсэн сонсогч, алба хаагчийг сонгон шалгаруулахад тэтгэлэг горилсон их, дээд сургууль болон мэргэжлийн онцлогт тус тус үндэслэн тухайн сонсогчийн сурлагын түвшин, нийгмийн идэвх, гаргасан амжилт зэргийг харгалзан үздэг. Тэтгэлэг горилох их, дээд сургууль, мэргэжлийн чиглэлийг сонгохдоо тухайн иргэний суурь боловсролын чиглэлийг үндэслэн систем автоматаар тохирох сургууль болон мэргэжлийн жагсаалтыг гаргаж ирэх бөгөөд уг жагсаалтаас гадуур сургууль, мэргэжил сонгох боломжгүй юм.

Тэтгэлэгт багтах зүйлс:

1. Сургалтын төлбөр

2. Сургалтын байр, анги танхим, тоног төхөөрөмж

3. Дотуур байр

4. Сар бүрийн стипенд

5. Эрүүл мэндийн даатгал

6. Турк хэлний бэлтгэл хөтөлбөр  

Өргөдөл гаргах хугацаа: 2025 оны нэгдүгээр сарын 10-аас хоёрдугаар сарын 20 хүртэл.

Бүртгэлийг https://tbbs.turkiyeburslari.gov.tr/, дэлгэрэнгүй мэдээллийг https://www.turkiyeburslari.gov.tr/scholarshipsprograms холбоосоор авах боломжтой.

Мэдээллийг ОБЕГ-ын Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Э.Амгалан (98118441, 263567) -аас тодруулна уу.

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Эрэн хайх, аврах ажиллагааны чадавхыг олон улсын түвшинд хүргэнэ

Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр, НҮБ-ын Эрэн хайх, аврах олон улсын зөвлөлдөх бүлгийн глобал удирдагч, олон улсын зөвлөх, ноён Винстон Чаныг хүлээн авч уулзлаа.

Шадар сайд Н.Номтойбаяр: Эрт сэрэмжлүүлэх тогтолцоо, шинэ технологи бол гамшгийн эрсдэлийг бууруулах гол хөшүүрэг

Тус хуралд Азийн улс орнуудын эрдэмтэн, судлаач, бодлого боловсруулагчид болон олон улсын байгууллагын 100 гаруй төлөөлөгч оролцож, гамшгийн эрсдэлийг бууруулах, эрт сэрэмжлүүлэх тогтолцоог боловсронгуй болгох, шинжлэх ухаан, технологид суурилсан хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар хэлэлцэж байна.

NEMA Podcast-18

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг Улаанбаатар хотноо ирэх наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байгаатай холбогдуулан COP17 зохион байгуулах ажлын албаны зөвлөх Н.Мандахтай ярилцлаа.