Дотоод мэдээ

Монгол Улсад төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын эмэгтэй алба хаагчид хурандаа цол олгож эхэлсний 30 жилийн ой өнөөдөр тохиож байна

Өнөөдөр Монгол Улсад цэргийн эмэгтэй алба хаагчид хурандаа цол олгож эхэлсний 30 жилийн ойн хүрээнд ёслол хүндэтгэлийн энэ арга хэмжээг “Монгол хурандаа” нийгэмлэгээс төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудтайгаа хамтран анх удаа зохион байгууллаа.

Дэлгэрэнгүйnorth_east
Алба хаагчдыг сургаж, дадлагажуулахад анхаарч ажиллахаа илэрхийлэв

Дэлхийн улс орнуудын гамшгийн асуудал эрхэлсэн дээд түвшний төлөөлөгчдийн “Гамшгийн эрсдэлийг бууруулах дэлхийн платформын VIII хуралдаан”-д оролцох үеэрээ ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян Япон Улсын Бодлогын зохицуулалт хариуцсан дэд сайд, ноён Хара Хироакитай хоёр талт уулзалт хийлээ.

Нийт дуудлагын 92 нь объектын гал түймэр байна

Нийслэлийн 8 дүүрэг, 13 аймгийн 34 суманд аюулт үзэгдэл, ослын 106 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.

Цэргийн хэргийн анхан шатны мэдлэг олгох сургалтад хамрагдаж, тангараг өргөлөө

Сургалтад төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагад шинээр томилогдсон 69 алба хаагч хамрагдан, тангарагаа өргөсөн юм. 

“Онцгой байдлын байгууллагын бүсийн ажиллах журам”-ыг танилцуулж, хэрэгжилтэд анхаарч ажиллахыг чиглэл болгов

Монгол Улсын Шадар сайдын 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 93 дугаар тушалааар “Онцгой байдлын байгууллагын бүсийн ажиллах журам”-ыг батлууллаа.

Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг нэгэн зорилго, нэгдмэл хүсэл тэмүүллээр хамтран зүтгэхийг уриаллаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Тогтвортой байдлын яриа хэлэлцээ 2025-Уур амьсгалын өөрчлөлт: Тэрбуман мод” чуулга уулзалт Төрийн ордонд болж байна.

Хамтын ажиллагааг идэвхжүүлэх, гамшгаас хамгаалах үйл ажиллагааг бэхжүүлэх талаар хэлэлцлээ

Уулзалтаар  Онцгой байдлын ерөнхий газар, БНЭУ-ын Гамшгийн удирдлагын газар хооронд 2019 онд байгуулсан хамтран ажиллах санамж бичгийг хэрэгжүүлэх төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах, хамтын ажиллагааг идэвхжүүлэх, гамшгаас хамгаалах үйл ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцсон юм. 

Сайд нарын дугуй ширээний уулзалтад оролцож, мэдээлэл хийлээ

Чуулганы “Сургуулийн аюулгүй байдал: Хүүхэд бүрийг гамшиг, уур амьсгалын эрсдэлээс хамгаалах нь” сэдвийн хүрээнд зохион байгуулагдсан Сайд нарын дугуй ширээний уулзалтад ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян оролцож, хүүхэд, залуучууд, боловсролын байгууллагын гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр Монгол Улсын хэмжээнд авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээлэл хийлээ.

Гал унтраах техник спортын бүсийн аваргууд тодорлоо

Бүсийн аварга шалгаруулах тэмцээн нь хоёр жил тутамд зохион байгуулагддаг бөгөөд довтолгооны шат, саадтай 100 м, 4х100 метрийн буухиа гүйлт, байлдааны тархалт гэсэн дөрвөн төрлөөр алба хаагчид ур чадвараа сорьдог юм.