Гал унтраах техник спортын бүсийн аваргууд тодорлоо

A- A A+

Гал унтраах техник спортын бүсийн аварга шалгаруулах тэмцээн Архангай, Увс, Говьсүмбэр, Сүхбаатар аймагт болж, аваргуудаа шалгарууллаа.

Зүүн бүсийн тэмцээнд Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын баг тамирчид, Өмнөд бүсийн тэмцээнд Дундговь аймгийн Онцгой байдлын газрын баг тамирчид тэргүүлсэн байна.

Харин Баруун бүсийн аваргаар Увс аймгийн Онцгой байдлын газар, Хойд бүсийн аваргаар Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын баг тамирчид тодорлоо.

Бүсийн аварга шалгаруулах тэмцээн нь хоёр жил тутамд зохион байгуулагддаг бөгөөд довтолгооны шат, саадтай 100 м, 4х100 метрийн буухиа гүйлт, байлдааны тархалт гэсэн дөрвөн төрлөөр алба хаагчид ур чадвараа сорьдог юм.

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн довтолгооны шатны төрлөөр эхэлж байна

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн довтолгооны шатны төрлөөр эхэлж байна

Сэргээн босголтын бэлэн байдлын үнэлгээ, Монгол Улсад хийсэн үнэлгээний үр дүнг хэлэлцэв

Сэргээн босголтын бэлэн байдлын үнэлгээ, Монгол Улсад хийсэн үнэлгээний үр дүнг хэлэлцэж байна

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ