Онцгой байдлын байгууллагад шинээр томилогдсон офицер, ахлагч нарт цэргийн нийтлэг дүрэм, цэрэгжилт жагсаалч байдлыг олгож хэвшүүлэх, албаны ёс зүйн хэм хэмжээ, онцлогийг таниулах цэргийн бэлтгэл, сургуулилтыг ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадад зохион байгууллаа.

Арга хэмжээнд ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Уранчимэг оролцож, хэлсэн үгэндээ "Та бүхэн хэдхэн долоо хоногийн өмнө, энгийн иргэдийн дүрээр байгууллагынхаа босгыг алхан орж ирсэн бол, өнөөдөр та бүхэн, мэргэжлийн цэргийн үндсэн мэдлэг, дадлага, дэг журам, хамтын эв нэгдэл, үнэ цэнийг биеэрээ мэдэрч, жинхэнэ нэг баг болсон жавхаалаг онцгой залуус болжээ. Эх орныхоо өмнө өөрийн амь бие, зориг санаагаа зориулна гэж амлана гэдэг Үндсэн хууль, цэргийн дүрмээ чандлан сахиж, төр ард түмнийхээ итгэлийг зүтгэлээр хариулна гэж, батлан нотлох тангараг билээ. Мөн эдгээр бахархалт залуусын ард, бат найдвартай түшиг болон зогсож, урам зориг, итгэл найдвараа зориулдаг, үргэлж дэмждэг эцэг эх, ахан дүүс, хайртай хүмүүс та бүхэн бол Монгол цэргийн “тасралтгүй ар тал”, Эх орны минь бат бэх хамгаалалтын гол их хөдөлгөгч хүч юм шүү” гэлээ.

Сургалтад төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагад шинээр томилогдсон 69 алба хаагч хамрагдан, тангарагаа өргөсөн юм.

Алба хаагчид онолын, цэргийн дүрмийн болон жагсаалын бэлтгэл, бие бялдрын цогцолбор хичээл гэсэн сэдвийн хүрээнд 21 хоногийн хугацаанд суралцлаа.

2025/06/06
Шинэ мэдээТэрээр мастерсийн цэнхэр бүсний ангиллын -74кг-ийн но-ги төрөлд алтан медаль, Ги-тэй төрлийн -76кг-ийн ангилалд мөнгөн медалийг тус тус хүртсэн юм.
2025/06/06
Шинэ мэдээТуйлын бүс нутгийг тооцохгүйгээр дэлхийн далайн гадаргын дундаж температур 2024 оны 3 дугаар сард бүртгэгдсэн хамгийн дулаан температуртай адил хэмжээнд хүрсэн байна
2025/06/06
Шинэ мэдээТус сургалт нь гамшгийн үеийн хүмүүнлэгийн тусламж, хариу арга хэмжээний зохицуулалтын талаарх оролцогчдын мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ үндэсний болон олон улсын оролцогчдын хамтын ажиллагаа, харилцан ажиллагааг бэхжүүлэх, хүмүүнлэгийн зохицуулалтын чиглэлээр сургалт, дадлага сургуулийг төлөвлөн зохион байгуулах чадавхыг дээшлүүлэхэд ач холбогдолтой байлаа.