Дотоод мэдээ

Монгол Улсад төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын эмэгтэй алба хаагчид хурандаа цол олгож эхэлсний 30 жилийн ой өнөөдөр тохиож байна

Өнөөдөр Монгол Улсад цэргийн эмэгтэй алба хаагчид хурандаа цол олгож эхэлсний 30 жилийн ойн хүрээнд ёслол хүндэтгэлийн энэ арга хэмжээг “Монгол хурандаа” нийгэмлэгээс төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудтайгаа хамтран анх удаа зохион байгууллаа.

Дэлгэрэнгүйnorth_east
Гамшгийн үед ашиглах техник, багаж хэрэгсэл, хамгаалах хувцасны нөөцийг бүрдүүлэх, шуурхай хариу арга хэмжээний бэлэн байдлыг хангахыг анхааруулав

УОК-ын II хуралдаан болж, хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар, болон холбогдох яамд, агентлагийн удирдлагууд оролцлоо. Хуралдаанаар улаанбурхан өвчний өнөөгийн нөхцөл байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, ган, зуншлагын нөхцөл байдал, өвөлжилтийн бэлтгэл ажлын талаарх мэдээллийг сонсож, хэлэлцлээ.

Төгсөгчид цол, энгэрийн тэмдэг, дипломоо гардан авлаа

ҮБХИС-ийн 95, ДХИС-ийн 91 дэх удаагийн төгсөлтийн ажиллагаа өнөөдөр /2025.06.21/ Их жанжин Д.Сүхбаатарын талбайд ёслол төгөлдөр боллоо.

Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн түүхт 100 жилийн ой тохиож байна

Тус ангийн  ахмад үеийн арвин их  хөдөлмөр, бүтээл байгуулсан гавьяа зүтгэлийг төр засгаас өндрөөр үнэлж 1981 онд БНМАУ-ын АИХ-ын  Тэргүүлэгчдийн 242 дугаар зарлигаар  “Алтан гадас” одонгоор шагнаж байсан бол 2015 онд Монгол Улсын  Ерөнхийлөгчийн зарлигаар “Цэргийн гавъяаны улаан тугийн одон”-гоор шагнаж байсан түүхтэй.

Б.Энхбилгүүн: Аварсан иргэд маань эсэн мэнд, энх саруул амьдарч байгааг сонсоод мэргэжлээ зөв сонгожээ гэж боддог

Одоогоос 22 жилийн өмнө буюу 2003 оны зургаадугаар сарын 20-ны энэ өдөр УИХ-аар Гамшгаас хамгаалах тухай хуулийг баталснаар орчин цагийн Онцгой байдлын алба байгуулах үндэс суурийг тавьсан. Энэ дагуу 2004 оны Засгийн газрын хуралдааны нэгдүгээр тогтоолоор тус газрыг байгуулж, 2005 онд Гамшгаас хамгаалах тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Онцгой байдлын ерөнхий газар болгон өөрчилсөн түүхтэй. Ингэснээр жил бүрийн зургаадугаар сарын 20-ныг Онцгой байдлын албаны өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай болсон юм.

Аврагч-химичид цацраг химийн осол, хүн амын гоц халдвар тархсан газарт ажилладаг

Ойн хүрээнд албаны онцлог, үйл ажиллагаа, алба хаагчдын хувцас хэрэглэл, ашиглагдаж байгаа аврах ажиллагааны техник, тоног төхөөрөмжүүдийг танилцуулах зорилготой “Алба сурталчлах" өдөрлөгийг Тусгаар тогтнолын талбайд өнөөдөр (06.20) зохион байгуулсан юм.

Онцгой байдлын албаны түүхэн музейд 2630 гаруй эд, зүйлс дэлгэгдлээ

Онцгой байдлын байгууллагын түүхт 21 жилийн ойн энэ өдөр Онцгой байдлын албаны түүхэн музей шинэчлэгдэж, үйл ажиллагаагаа эхлүүллээ.

Анги, салбаруудын үйл ажиллагаа, албанд ашиглаж байгаа тоног төхөөрөмжийг танилцууллаа

Монгол Улс, БНФУ-ын Засгийн газрын хэлэлцээрийн хүрээнд хэрэгжиж байгаа төслөөр нийлүүлэгдсэн тоног төхөөрөмж болоод хоёр орны гамшгаас хамгаалах салбар дахь хамтын ажиллагааны танилцуулсан гэдгээрээ онцлог байлаа.

Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 45.153 хүний амь нас, 1.6 их наяд төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа

Арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Шадар сайд С.Амарсайхан, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян нар оролцож, үг хэлсэн юм.