Аврагч-химичид цацраг химийн осол, хүн амын гоц халдвар тархсан газарт ажилладаг

A- A A+

А.Ануужин 

Онцгой байдлын алба байгуулагдсаны 21 дэх жилийн ой тохиож байна.

Ойн хүрээнд албаны онцлог, үйл ажиллагаа, алба хаагчдын хувцас хэрэглэл, ашиглагдаж байгаа аврах ажиллагааны техник, тоног төхөөрөмжүүдийг танилцуулах зорилготой “Алба сурталчлах" өдөрлөгийг Тусгаар тогтнолын талбайд өнөөдөр (06.20) зохион байгуулсан юм.

Ж.Энх-Амгалан "Үндэсний аврах бригад нь эрэн хайх, агаарын, химийн ажиллагааны болон тээврийн, засварын, хөгжмийн гэсэн зургаан салбартай.

Тус салбарт усчин, уулчин, шүхэрчин, химичин гэх тусгайлсан чиг үүрэг бүхий мэргэжлийн аврагчид ажилладаг. Аврагч-химичид Монгол улсын өнцөг бүрд цацраг химийн осол болон хүн амын гоц халдвар тархсан газарт ажилладаг.

Үндэсний аврах бригадын алба хаагчид 2024 онд улсын хэмжээний гамшиг, аюулт үзэгдэл ослын 13 удаагийн дуудлагаар ажиллаж, 41 иргэний амь насыг аварсан.

Мөн химийн хорт бодисын аюулгүй байдлыг хангах хүрээнд 19 удаагийн нийт 594.2 тонн бодисыг аюулгүй тээвэрлэхэд 90 гаруй алба хаагч үүрэг гүйцэтгэсэн" гэв.

Онцгой байдлын алба хаагчид ажил үүргээ амжилттай гүйцэтгэхэд аврах ажиллагааны тоног төхөөрөмж болон хувцас хэрэгсэл хамгийн чухал.

Химийн хамгаалалттай хувцас нь шингэн болон хорт бодисыг дотогш нэвтрүүлдэггүй. Цацрагийн хамгаалалттай хувцасны онцлог нь дотуураа хар тугалгаар бүрэгдсэн байдаг. Учир нь цацрагт хорт бодис нь хар тугалгыг нэвтэлдэггүй байна.

Ш.Ойдов "ОБЕГ-ын Үндэсний аврах бригадын Агаарын ажиллагааны шүхэрчин аврагчид Монголын улсын нутаг дэвсгэрийн аль ч хэсэгт гамшиг, аюулт үзэгдэл, ослын үед шуурхай шилжин байрлаж, эрэн хайх, аврах нэрвэгдэгсдэд яаралтай тусламж үзүүлэх, аюулгүй газар зөөвөрлөх, эд хөрөнгийг нь авран хамгаалах үүрэгтэй тусгай хүчин юм. Нийт 35 шүхэрчин байдаг.

Бид онгоц ойртох боломжгүй нөхцөлд ой, хээрийн түймэр унтраах, шаардлагатай мэргэжилтэн, эмч, эмнэлгийн зааварлагчийг богино хугацаанд тээвэрлэгч шүхрээр аюулгүй хүргэх үндсэн чиг үүрэгтэй ажилладаг" гэв.

Онцгой байдлын байгууллага нь тусгай зориулалтын хувцас хэрэглэлийн хангалтад 8.8 тэрбум, тусгай зориулалтын техник, тоног төхөөрөмжийн хангалтад 18.7 тэрбум төгрөгийн санхүүжилт хийсэн байна. 

Ингэснээр тусгай зориулалтын хувцасны хангалт 38.2 хувь, техник, тоног төхөөрөмжийн хангалт 44.7 хувьд хүрчээ.

Цаашид 2025-2028 он хүртэл аврах ажиллагааны багаж хэрэгслийн хангалтыг 60 хувь, тусгай зориулалтын хувцас хэрэглэл 85 хувь, гал унтраах автомашины хангалт 65 хувь, холбоо, зарлан мэдээллийн тоног төхөөрөмжийн хангалтыг 80 хувьд хүргэх зорилттой гэдгийг онцолсон юм.

Эх сурвалж: gogo.mn

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Гамшигт тэсвэртэй дэд бүтцийг хөгжүүлэхэд шинжлэх ухаан, судалгааны нотолгоо чухал үүрэгтэйг харууллаа

Онцгой байдлын ерөнхий газар, Гамшиг судлалын үндэсний хүрээлэн хамтран зохион байгуулсан “Гамшигт тэсвэртэй дэд бүтэц – Disaster Resilient Infrastructure 2025” олон улсын эрдэм шинжилгээний хурлын үеэр Монгол Улс болон олон улсын судлаачид гамшгийн эрсдэлийг бууруулах, хотын дэд бүтцийг тэсвэржүүлэх чиглэлээр зочин илтгэл 1, үндсэн 17 илтгэл, ханын 9 илтгэлийг хэлэлцүүллээ.

Гамшгаас хамгаалах бэлтгэл, бэлэн байдлыг бэхжүүлэхэд хамтран ажиллахаар боллоо

Уулзалтын үеэр Монгол Улсын Онцгой байдлын байгууллага, АНУ-ын Армийн хамтарсан агаараас болон уснаас аврах дадлага сургуулийг 2026 онд зохион байгуулах, Баян-Өлгий, Ховд аймагт гамшгаас хамгаалах бэлтгэл, бэлэн байдлыг бэхжүүлэхэд хамтран ажиллахаар тохиролцсон юм.

Байгалийн гамшигтай тэмцэх үндэсний чадавхыг дээшлүүлэхэд хамтран ажиллана

Байгалийн гамшигтай тэмцэх үндэсний чадавхыг дээшлүүлэхэд чиглэсэн, гамшгийн эрсдэлийг үнэлэх, бууруулах стратеги, арга зүй боловсруулахад техникийн туслалцаа үзүүлэх хамтарсан төсөл хэрэгжүүлэх ба байгалийн гамшгийн үед харилцан туслалцаа үзүүлж, энэ салбарын бусад харилцан сонирхол илэрхийлсэн чиглэлүүдээр хамтран ажиллана.