Дотоод мэдээ

Монгол Улсад төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын эмэгтэй алба хаагчид хурандаа цол олгож эхэлсний 30 жилийн ой өнөөдөр тохиож байна

Өнөөдөр Монгол Улсад цэргийн эмэгтэй алба хаагчид хурандаа цол олгож эхэлсний 30 жилийн ойн хүрээнд ёслол хүндэтгэлийн энэ арга хэмжээг “Монгол хурандаа” нийгэмлэгээс төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудтайгаа хамтран анх удаа зохион байгууллаа.

Дэлгэрэнгүйnorth_east
Амьдарч байгаа орчин, ажиллаж байгаа газрынхаа аюулгүй байдлыг шалгаж, мэдлэг, мэдээллээ нэмэгдүүлэхийг зөвлөж байна

http://quiz.belenbai.mn/ сайтад хандан, өөрийн болоод өрх гэр, албан байгууллагынхаа эрсдэлийг тооцож, хариу арга хэмжээг хэрэгжүүлэхийг зөвлөж байна.

Тэмцээний үеэр байгууллагын хэмжээнд ашиглаж байгаа техник, хэрэгслийг танилцууллаа

Энэ үеэр оролцогч байгууллагууд өөрсдийн ашиглаж байгаа холбооны техник хэрэгсэл, тэдгээрийн ажиллагаа, хэрэглээний талаар танилцуулж, харилцан туршлага солилцон, техник хэрэгслийн хэрэглээ, шинэчлэл, ажиллагааны талаар мэдээлэл хуваалцлаа.

Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг тодотгон, хүч, хэрэгслийг зөв хуваарилах зэргээр холбогдох арга хэмжээг шуурхай хэрэгжүүлэхийг даалгалаа

Түймрийн нөхцөл байдалтай холбогдуулан ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, хурандаа Ц.Ганзориг тус аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, холбогдох үүрэг чиглэлийг өглөө.

Агаараас аврах ажиллагааны чадавхаа дээшлүүлж, олон улсын туршлагаас суралцлаа

Онцгой байдлын ерөнхий газар, БНФУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам хамтран зохион байгуулсан  “Нисдэг тэргээр эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээ үзүүлэх сургалт, дадлагын үеэр ОБЕГ-ын Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн нисдэг тэргээр өвчтнийг тээвэрлэх, буулгах дадлагыг хийлээ.

Цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ

Ой, хээр түймэр, гол, усны осол, ойрын өдрүүдийн цаг агаарын нөхцөл байдлын талаар УОК-ын Нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү,  ОБЕГ-ын Эрсдэлийн удирдлагын газрын хэлтсийн дарга, хошууч Ш.Анхтуяа, ЦУОШГ-ын Урьдчилан мэдээлэх хэлтсийн дарга Л.Оюунжаргал нар мэдээлэл хийж байна.

Б.Батжаргал: Ажлаасаа бусдын төлөөх сайн сайхан байдлыг харж, амьдралын утга учрыг мэдэрдэг

Ийнхүү бидний нэгэн төлөөлөл НОБГ-ын ХУД-ийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн гал сөнөөгч, ахлах ахлагч Батсайханы Батжаргалыг энэ удаагийн nematimes булан танилцуулж байна.

Нийт нутаг дэвсгэрийн 0.2 хувь нь маш хүчтэй гантай байна

Цаг уурын байгууллагаас хийсэн 10 хоногийн гангийн зураглалаар улсын хэмжээнд нийт нутаг дэвсгэрийн 0.2% нь маш хүчтэй гантай, 0.9% нь хүчтэй гантай, 4.2% нь гантай, 11.3% нь гандуу, 83.3% нь гангүй байна.

Удирдах бүрэлдэхүүнд танхимын сургалт зохион байгууллаа

Сургалтад нийт 140 гаруй удирдах бүрэлдэхүүн оролцож, гамшгийн эрсдэлийг бууруулах бодлого, гамшгийн үеийн удирдлагын зохион байгуулалт, гамшгаас хамгаалах төлөвлөлт, салбар хоорондын хамтын ажиллагаа, зуд, үер, түймэр, халдварт өвчин зэрэг аюулт үзэгдлийн үеийн хариу арга хэмжээ зэрэг сэдвийн хүрээнд мэдлэг, ур чадвараа дээшлүүллээ.