Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг тодотгон, хүч, хэрэгслийг зөв хуваарилах зэргээр холбогдох арга хэмжээг шуурхай хэрэгжүүлэхийг даалгалаа

A- A A+

Сэлэнгэ аймгийн хэмжээнд өнөөдөр /2025.06.25/ 20:00 цагийн байдлаар нийт 9 ой, хээрийн түймрийн дуудлагатай байна. Түймрийн голомтод ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяраар ахлуулсан Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газар, ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригад, НОБГ-ын алба хаагчид, орон нутгийн мэргэжлийн анги, иргэд ажиллаж байна.

Түймрийн нөхцөл байдалтай холбогдуулан ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, хурандаа Ц.Ганзориг, УОК-ын Нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү нар тус аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, холбогдох үүрэг чиглэлийг өглөө.

Аймгийн хэмжээнд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжих, хүн, хүч, хэрэгслийн томилгоог тодотгож, ажиллах хүчийг зөв хуваарилах, орон нутгийн гамшгаас хамгаалах төлөвлөгөөг үндэслэн шаардлагатай арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэхийг даалгалаа.

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

ОБЕГ-ын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөлийн III дугаар хурал боллоо

ОБЕГ-ын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөлийн III дугаар хурал боллоо

Аюулт үзэгдэл, ослын 104 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ

Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 9 иргэний амь насыг авран хамгаалж, утаажилтын бүсээс 65 иргэнийг гаргаж, аюулгүй байдлыг ханган ажиллалаа.

“Төсөл хэрэгжүүлэх нэгж”-д ажиллах ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна

Азийн хөгжлийн банкны санхүүжилттэйгээр Онцгой байдлын ерөнхий газарт хэрэгжиж байгаа “Монгол Улсад гамшгийн зарлан мэдээллийн нэгдсэн тогтолцоог бэхжүүлэх” төслийн хүрээнд “Төсөл хэрэгжүүлэх нэгж”-д ажиллах ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.